11 дүгээр сарын 25 нь Григорийн тооллын жилийн 329 дахь өдөр юм. Он дуустал 36 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд:
- 1867- Альфред Нобель анх динамитын патен авчээ.
- 1924- Улсын анхдугаар их хурал өндөрлөв. Арваннэгдүгээр сарын 8-25-нд үргэлжилсэн хурлаар Монгол Улсын анхны үндсэн хуулийг хэлэлцжээ.
- 1925- БНМАУ-ын Хянан байцаах яам байгуулагджээ.
- 1936- Герман, Япон улсууд Коминтерны эсрэг гэрээ байгуулав.
- 1967- Бакугийн метро нээгдсэн.
- 1974- “БНМАУ-ын Хүндэт иргэн” цолыг бий болгож, ЗХУ-ын удирдагч Леонид Брежневт анх удаа тус цолыг хүртээв.
- 1990- БНМАУ-ын Батлан хамгаалах яаманд Тамгын хэлтэс шинээр байгуулав.
- 1992 — Чехословакийн Холбооны хурал 1993 оны 1-р сарын 1-нээс Чех болон Словак гэж хоёр тусдаа улс болон хуваагдах санал гаргав.
- 2010- Монгол туургатны хөгжмийн зохиолчдын “Тэнгэрийн дуудлага” хөгжмийн наадам Улаанбаатар хотод анх удаа болов.
Энэ өдөр төрөгсөд:
- 1891 - Оонишики Үйчиро, сүмогийн 28 дахь ёкозүна († 1941)
- 1944 - Монгол Улсын хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагнал, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн (2019 оны 2-р сарын 5-нд нас барсан)
Тэмдэглэлт баярууд:
- Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр.
- Туркменистанд Ургацын баярын өдөр.
Л.Баяр