Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны мягмар гарагт 13 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Тус барилдааны түрүү бөх 1924 онд Үндсэн хуулиа баталж, Төрийн сүлдийг шинэчилснээс хойших “ТӨРИЙН СҮЛД” -үүдийг урласан дурсгалын мөнгөн зоос, “Үндсэн хууль”-иуд болон 10 сая төгрөгийн бай гардана. Мөн УИХ-ын дарга “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналыг уламжлал ёсоор гардуулна.
Уг барилдааны бүх цаг үеийн түрүү, үзүүр бөхчүүдийн статистик мэдээллийг эндээс үзнэ үү!
Энэхүү барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдсанаас дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар үзүүрлэж байжээ. 1990 оноос хойш өнөөг хүртэл тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэхүү барилдаан 1996 онд тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдаагүй бөгөөд мөн 2009 онд N1H1вирусын улмаас олон нийтийн газруудад карантин тогтоогдож зохион байгуулагдаагүй өнжсөн билээ.
Л.Баяр