Уругвайн зүүний сөрөг хүчний нэр дэвшигч Яманду Орси Ням гарагт болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны сунгаанд ялалт байгуулснаа зарлаж, консерватив засаглалын эвслийг түлхэн унагалаа.
Ажилчин ангиас гаралтай, түүхийн багш асан, 57 настай Орси түүхэн ялалтаа тэмдэглэн тайзан дээр салют буудуулжээ. 3.4 сая хүн амтай үндэстнийг захиран, чиглүүлэх үүрэг хүлээсэн тэрбээр "Эрх чөлөө, эрх тэгш байдал, ахан дүүсийн найрамдалт улс дахин ялалт байгууллаа" гэж тайзнаас олон нийтэд хэлэв.
Санал хураалтын эцсийн дүнгээр Орси 49 хувь, Делгадо 46 хувийн санал авсан гэж сонгуулийн албаныхан мэдээлэв. Үлдсэн хэсэг нь Уругвайн албадан санал хураалтын системийг эсэргүүцэн хоосон санал өгсөн бөгөөд сонгогчдын ирц бараг 90 хувьд хүрсэн байна.
Л.Баяр