Интермед эмнэлгийн цахим сан буюу серверүүд хакеруудын халдлагад өртөж, олон зуун өвчтөний хувийн мэдээлэл алдагдсан. Тэдгээр өвчтөнүүдийн дунд УИХ-ын гишүүн С.Мөнхсоёл, Ж.Баярмаа нарын нэр байсан агаад тэмбүү өвчний оноштой эмчлүүлж байсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан юм. Үүнтэй холбогдуулан тухайн мэдээлэл "худал" гэсэн мэдэгдлийг тус эмнэлгээс гаргасэн байна. Мөн өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Ж.Баярмаа нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хэлэхдээ, "Парламентын 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэж, харлуулсан тохиолдол анх удаа гарлаа. Энэ бол цэвэр гүтгэлэг. Парламент дахь олон ургальч үзэл, шүүмжлэлт сэтгэлгээг таслан зогсоох гэсэн башир арга гэж харж байна. Парламент бол мэтгэлцээний талбар. Гишүүд асуудалд шүүмжлэлтэй хандах, асуудлыг засахын тулд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Ингэсний төлөө мохоох гэсэн, ам хэлийг нь үдэх гэсэн, айлгах гэсэн арга явж байна гэж харж байна. Ийм зүйлд бууж өгөхгүй. Буруу зүйлд цаашид ч шүүмжлэлтэй хандана. Парламент дахь олон ургальч үзэл, шүүмжлэлт сэтгэлгээг МАН байтугай ямар ч нам зогсоож чадахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэв.
М.Жаргал