Японы сүмо бөхийн холбоо Ёкокуна Хакүхо М.Даваажаргалд хатуу сануулга өгчээ. Тэрбээр өнгөрсөн 11 сарын башёд өөрийн замналын 40 дэх түрүүг авах үеэрээ Харүмафүжи нарт холбогдох хэрэг нааштайгаар шийдэгдэж, хоёр бөх хоёулаа дэвжээнд эргэн гараасай гэж хүсэж буйгаа илэрхийлсэн билээ.
Мөн башёгийн 11 дэх өдөр өөрийн барилдааны үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй дахин барилдах саналыг гаргаж шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн дэвжээний хажууд багагүй хугацаанд зогссон юм. Тиймээс эдгээр үйлдлүүдийг зохисгүй үйлдэл төдийгүй, сүмо бөхийн холбооны удирдлагуудын ажилд хөндлөнгөөс оролцох гэсэн хэт биеэ тоосон зан авир гэж үзэн түүнд хатуу сануулга өгсөн байна.
Өчигдөр болсон тус хуралдаан Токиогийн Рёогокү Кокүгикан ордонд болсон бөгөөд Сүмо бөхийн холбооны байнгын удирдах зөвлөлийн хуралд Хакүхо М.Даваажаргал аварга оролцсон байна.
Сэтгэгдэл (12)