Арваннэгдүгээр сарын сүмо бөхийн башог тэргүүлсэн ёкозуна Хакухо бөхчүүдийн зодооны хэргийн талаар үнэнийг хэлнэ гэж мэдэгджээ. Тэрбээр түрүү бөхөөр тодорсны дараа “Би Харумафүжи, Таканоива нарыг хоёул сүмогийн дохёд дахин гараасай гэж хүсч байна” хэмээгээд, башё өндөрлөсөн тул болсон хэрэг явдлын талаар үнэн мөнийг мэдүүлнэ гэсэн байна.
Зодоон цохионы хэрэгт холбогдсон Монголын хоёр сүмоч гэмтлийн улмаас арваннэгдүгээр сарын барилдааныг өнжсөн юм. Сүмогийн холбоо тэмцээнийг дууссаны дараа бөхчүүдийн хооронд болсон хэргийг шийднэ гэдгээ мэдэгдээд байсан билээ. Башё өндөрлөсөн тул өнөөдрөөс Тоттори хотын цагдаагийн газар хэргийн газарт байсан бөхчүүд, тэр дотроо Хакухогоос байцаалт авах гэж байгаа юм.
Аравдугаар сарын сүүлээр Тоттори хотод болсон хэргийн үеэр Хакухо бөхчүүдтэй хамт байсан юм. Өнөөдөр бас Сүмогийн холбооны Ёкозунагийн зөвлөл хуралдаж, бөхчүүдийн зодооны хэргийг хэлэлцэх гэнэ. Сарын өмнө болсон хэргийн мөрөөр шалгах, арга хэмжээ авах ажил ийнхүү сүмогийн холбоо болон цагдаагийн газарт өнөөдрөөс зэрэг эхэлж байна.
Сэтгэгдэл (3)