Мэргэжлийн сүмо бөхийн Ёкозунагийн зөвлөл өчигдөр хуралджээ. Уг хурлаар Харумафүжи Д.Бямбадоржийн зодооны асуудлыг хэлэлцэж, түүнд хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдсэн байна.
Улмаар Ёкозунагийн зөвлөл дээрх саналаа Японы сүмогийн холбоонд хүргүүлжээ. Гэхдээ цагдаагийн байгууллага асуудалд дүн шинжилгээ хийж, тухайн үеийн үйл явдлын буруутныг тогтоосны эцэст уг зөвлөл дахин ээлжит бусаар хуралдах боломжтой хэмээжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллага Харумафүжиг буруугүй гэж үзвэл шийдвэрээ эргэн харах боломжтой гэсэн утгатай үгийг хэлсэн байна.
Өмнө 2010 онд Ёкозунагийн зөвлөл, Сумогийн холбоо манай бөх Аса Д.Дагвадоржийг зодог тайлуулах шийдвэр гаргаж байсан юм.
Сэтгэгдэл (4)