НБА-гийн од, сагсан бөмбөгч Коби Брайантын зохиолыг нь бичиж, найруулж, дуу оруулсан анимейшн бүтээл Оскарын наадмын "Шилдэг богино хэмжээний анимейшн" шагналыг хүртлээ.
Уг бүтээлд Коби Брайант өөрийн сагсан бөмбөгт дурласан 20 гаруй жилийн түүхийг тун өвөрмөцөөр харуулжээ. Анимейшн бүтээгчээр Глен Кеан, дууны найруулагчаар Оскарын шагналт найруулагч Жон Уильям нар ажилласан байна.
2016 онд зодог тайлснаасаа хойш кино урлаг, телевизийн бүтээл сонирхох болсон Коби ийнхүү Оскарын шагналын эзэн боллоо.