Рок хөгжимчин, Холливудын жүжигчдийн охид загвар өмсөгч болоход гайхах зүйлгүй. Харин Эзэн хааны гэрбүлд холбоотой хүний хамаатан модель болох нь ховор.
Танилц, энэ бол Диана гүнжийн хамаатан Китти.
Китти бол Дианагийн төрсөн ах Чарльз Спенсерийн охин. Түүний амьдралын талаар хэн ч мэддэггүй байсан ч өнгөрсөн долоо хоногт Миланд болсон загварын долоо хоногийн үеэр Китти олны анхаарлыг татсан юм.
1995 онд Дианаг эмгэнэлтэйгээр амиа алдсаны дараа Чарльз гэрбүлээ папараццигаас хамгаалахын тулд Өмнөд Африкт нүүсэн юм. Дараа нь тэр Их Британид эргэн ирсэн ч Китти охин ээжтэйгээ Өмнөд Африкт амьдарсаар байв.
Сургуулиа төгсөөд Китти аав дээрээ очиж, модель болохоор шийдсэн гэнэ.
Энэ жил Китти “Dolce & Gabbana”-гийн арга хэмжээнд оролцсон.