Холимог тулааны UFC холбооны дэлхийн аварга асан Майкл Биспинг Люк Рокхольдтой гурав дахь тулаан хийх бодолгүй байгаа гэдгээ илэрхийлжээ.
“Намайг долдугаар сарын 7-нд болох тэмцээнд Люк Рокхольдтой тулалдана гэсэн яриа гарсан. Надад ийм санал тавиагүй, энэ яриа худал гэдгийг албан ёсоор хэлье. Түүнд дахиж дэвжээнд гарч нам цохиулах шаардлага байхгүй болов уу. загварын бизнесээ л хөөсөн дээр. Сүүлийн гурван тулааных нь үр дүнг харахад тэр дэвжээнд дахиж гараад дэмий байх” гэж М.Биспинг ярьжээ.
М.Биспинг Л.Рокхольд нар 2014 оны арваннэгдүгээр сард таарч тулалдахад Л.Рокхольд ялсан бол 2016 онд аваргын төлөө тулалдахад М.Биспинг хүнд цохилтоор ялж хариугаа авсан билээ.