УДБЭТ-ын найрал дуу ангийн 70 жилийн ойд зориулсан тусгай тоглолт “Учиртай гурван толгой” түүхэн дууриар өнөөдөр тус театрын уран бүтээлчид үзэгчиддээ бэлэг барина.
Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон тус дуурь тайзнаа амилаад 82 жил болж байгаа юм. Б.Дамдинсүрэнгийн "Учиртай гурван толгой" дуурийн цомнолыг Д.Нацагдорж бичсэн бөгөөд ерөнхий найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган ажиллаж байгаа юм. Тус дуурийг тайзнаа 1934 онд анх дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьж байсан түүхтэй билээ.
Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий энэхүү дуурь нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд өрнөнө. Бүх үйл явдлыг хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэн тольдох юм.
Тасалбар нь 10, 15, 20 мянан төгрөгийн үнэтэй бөгөөд үнэгүй хүргэлт 1900 1800 болон УДБЭТ-ын билетийн кассаас авах боломжтой.