“ТV9” телвизийн “Амттай яриа” нэвтрүүлгийнхэн бяцхан дууч хүү Б.Бат-Энэрэлийнд зочилжээ. Энэ үеэр сэтгүүлч хүүтэй ийн яриа өнгөрүүлсэн байна.
Сэтгүүлч: Хоёр багштайгаа дуулсан чинь хүмүүс жоохон шүүмжилсэн гэсэн үү?
Б.Бат-Энэрэл: Тийм, Батсүх чинь дуулж чадахаа байгаад бизнес хийгээд байна гээд буруугаар ойлгоод байсан.
Сэтгүүлч: Уг нь багш нь туслах гээд л хамт дуулсан гэсэн, тийм ээ?
Б.Бат-Энэрэл: Багш надтай цуг дуулах гэж байгаад жоохон стрестсэн гэж байналээ.
Сэтгүүлч: Ээж чинь бас манай нэвтрүүлгийг үзнэ шдээ, чи ээждээ мэндчилгээ дэвшүүлэх үү?
Б.Бат-Энэрэл: Ээж ээ, сайн байна уу? Та ирээд утсаар оролдох юм бол солонгос руугаа яваарай. Та ер нь хүүдээ хайртай юм уу, утсандаа хайртай юм уу?
Сэтгүүлч: Ээж нь утсаараа оролдоод байдаг юм уу?
Б.Бат-Энэрэл: Харин тийм, би уг нь утсан дээрх шагайгаар мэргэлж үзсэн, тэгсэн чинь хүүдээ л хайртай гэж гарч байналээшдээ.
Сэтгүүлч: Тайзан дээр гарч дуулахад юу нь гоё байсан бэ?
Б.Бат-Энэрэл: Өөр хүмүүсийг гарахаар хүмүүс ингэж алга ташиж байсан /алгаа зөөлхөн ташиж үзүүлэв/. Харин намайг гарч ирэхээр хүмүүс алгаа хорстол ташсан.
Сэтгүүлч: Чи яагаад заавал Батсүх багшийнхаа дууг дуулаад байдаг юм бэ?
Б.Бат-Энэрэл: Аялгуу нь таалагддаг.
Сэтгүүлч: Би анх удаа хүүхэдтэй ярилцлага хийж үзэж байна, гэхдээ надад том хүнтэй ярьж байгаа юм шиг л мэдрэмж төрөөд байх юм.
Б.Бат-Энэрэл: Тэгнэ шдээ, та нар чинь надтай уулзаагүй аймаар олон жил болсон юм чинь
Сэтгүүлч: Нүд нь яг яаж хардаг юм бэ?
Б.Бат-Энэрэл: Би жоохон байхдаа гишгэж, шалгаж байгаад явдаг байсан. Одоо бол 3D, 4D-ээр хардаг.
Сэтгүүлч: Нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. Чи манай үзэгчдэд хандаад нэг гоё үг хэлээд өгөөч:
Б.Бат-Энэрэл: Би та нарыгаа эн тэнцүү, хана чацуу, хаан заяатай амьдраасай л гэж хүсч байна даа.
Сэтгэгдэл (22)