Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлжээ. Хуралдаанаар 32 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,
- Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан болон ургац хураалтын дүнгийн талаар
- “Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- 2025 оныг Залуучуудын хөгжлийн жил болгохтой холбогдох стратеги төлөвлөгөөний талаар Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги зэрэг асуудал багтсан байна.