-
2017 оны 5 сарын 21
Энэ хавар ноолуурын ханш нэлээд өндөр байсан. Анх гарч байхдаа 100 мянга давж байсан ноолуурын ханш буурч эхэлсэн байна.
-
2017 оны 5 сарын 21
Олон улсын валютын сан (ОУВС)-гийн захирлуудын зөвлөлийн хуралдаан ирэх лхагва гариг буюу тавдугаар сарын 24-нд товлогдсон байгаа.
-
2017 оны 5 сарын 21
Валютын арилжааны цахим талбарт идэвхтэй байгаа худалдах, худалдан авах саналын ханшийг Монголбанкны цахим хуудасны
-
2017 оны 5 сарын 16
Сангийн сайд Б.Чойжилсүрэн нэр бүхий банктай холбоотой цахим ертөнцөд гарсан
-
2017 оны 5 сарын 16
Сангийн сайд Б.Чойжилсүрэн гэсэн фэйсбүүк хаягнаас, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банк дампуурна гэсэн мэдээлэл тараажээ.
-
2017 оны 5 сарын 15
Үндэсний статистикийн хорооны гаргасан энэ оны нэгдүгээр улирлын дүн мэдээгээр өрхийн сарын дундаж мөнгөн орлого 893.3 мянган төгрөг болж, өмнөх
-
2017 оны 5 сарын 15
Эдийн засгийн чиглэлээр сурч буй оюутан, судлаачдын судалгаа хийх чадварыг хөхиүлэн дэмжих, бүтээлийг нь нийтэд түгээн дэлгэрүүлж, олон нийтийн эдийн засгийн бодлогын талаарх ойлголтыг дээшлүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас оюутан, судлаачдын дунд зохион байгуулж буй 2017 оны эрдэм шинжилгээний бага хурал 2017/5/12-ны болж өндөрлөлөө. Энэ жилийн эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүтээлүүдийн чанар, оролцож буй оюутнуудын илтгэх чадвар урьд өмнөх жилүүдээс эрс дээшилсэн байгаа нь энэ удаагийн хурлын онцлог байлаа. Эрдэм шинжилгээний хурал 2 шаттай явагдсан бөгөөд хоёрдугаар шатанд оюутан, судлаачдын ангилалд тус бүр 5 бүтээл шалгарснаас доорх бүтээлүүд шагналт байрыг эзэллээ.
Судлаачдын ангилалд:
1 дүгээр байр - Оклахама мужийн их сургуулийн магистрант С.Мягмарсүрэнгийн гүйцэтгэсэн “Монгол улсын санхүүгийн мөчлөгийг тодорхойлох нь”;
2 дугаар байр - СЭЗИХ-ийн ахлах багш Д.Түвшинжаргал, эдийн засагч Д.Энхмандах нарын гүйцэтгэсэн “Монгол ба Казакстан улсын хувьд авилгатай эвлэрсэн институц инновацид саад болж байна уу”;
3 дугаар байр - МУИС-ийн докторант Ч.Анхбаяр, доктор П.Оюунбилэг, Р.Энхбат нарын гүйцэтгэсэн “Гадаад валютын нөөцийн оновчлолын асуудал”
Оюутны ангилалд:
1 дүгээр байр - МУИС-ийн оюутан Э.Намуунаагийн гүйцэтгэсэн “Төсвийн бодлогын макро эдийн засагт үзүүлэх нөлөөлөл: SVAR загвар”;
2 дугаар байр - МУИС-ийн оюутан Б.Батчимэг, Г.Санчирмаа нарын гүйцэтгэсэн “Боломжгүйн гурвалжин ба байгалийн баялагтай орнууд”;
3 дугаар байр - МУИС-ийн оюутан Э.Элбэгжаргалын гүйцэтгэсэн “Валютын ханшийн дэглэмийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө” сэдэвт бүтээлүүд тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хурлын хоёрдугаар шатанд тавигдсан илтгэлийг доорх холбоосоос үзнэ үү.
Судлаачдын ангилалд шалгарсан бүтээлүүд:
“Монгол улсын санхүүгийн мөчлөгийг тодорхойлох нь”;
“Монгол ба Казакстан улсын хувьд авилгатай эвлэрсэн институц инновацидсаад болж байна уу”;
“Гадаад валютын нөөцийн оновчлолын асуудал”;
“Банкны хямралыг урьдчилан таамаглах индикаторуудыг тодорхойлохнь”;
“МУ-ын ААНБ, өрхийн санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийг тодорхойлохнь” сэдэвт бүтээлүүд;
Оюутны ангилалд шалгарсан бүтээлүүд:
“Төсвийн бодлогын макро эдийн засагт үзүүлэх нөлөөлөл: SVAR загвар”;
“Боломжгүйн гурвалжин ба байгалийн баялагтай орнууд”;
“Валютын ханшийн дэглэмийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө”;
“Байгалийн баялагтай орнуудын мөнгө, ханшийн бодлого”;
“Түүхий эдийн үнийн мөнгөний бодлогод нөлөөлөх сувгийг шинжлэх нь: SVARЗАГВАР”.
-
2017 оны 5 сарын 10
Эдийн засгийн чиглэлээр сурч буй оюутан, судлаачдын судалгаа хийх чадварыг хөхиүлэн дэмжих, бүтээлийг нь нийтэд түгээн дэлгэрүүлснээр олон нийтийн эдийн засгийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас оюутан, судлаачдын дунд зохион байгуулж буй 2017 оны эрдэм шинжилгээний бага хурлын нэгдүгээр шатны дүн гарлаа. Тус шалгаруулалтаас дараах бүтээлүүд хоёрдугаар шатанд шалгараад байна. Үүнд:
Судлаачдын ангилалд:
СЭЗИХ-ийн магистрант Б.Батчимэгийн гүйцэтгэсэн “Банкны хямралыг урьдчилан таамаглах индикаторуудыг тодорхойлох нь”;
МУИС-ийн докторант Ч.Анхбаяр, доктор П.Оюунбилэг, Р.Энхбат нарын гүйцэтгэсэн “Гадаад валютын нөөцийн оновчлолын асуудал”;
СЭЗИХ-ийн ахлах багш Д.Түвшинжаргал, эдийн засагч Д.Энхмандах нарын гүйцэтгэсэн “Монгол ба Казакстан улсын хувьд авилгатай эвлэрсэн институц инновацид саад болж байна уу”;
Оклахама мужийн их сургуулийн магистрант С.Мягмарсүрэнгийн гүйцэтгэсэн “Монгол улсын санхүүгийн мөчлөгийг тодорхойлох нь”;
ТЭСО ХХК-ийн эдийн засагч Б.Баярцэнгэл, О.Лувсанжамц нарын гүйцэтгэсэн “МУ-ын ААНБ, өрхийн санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийг тодорхойлох нь” сэдэвт бүтээлүүд
Оюутны ангилалд:
МУИС-ийн оюутан Г.Мөнхбаяр, О.Цолмон нарын гүйцэтгэсэн “Байгалийн баялагтай орнуудын мөнгө, ханшийн бодлого”;
МУИС-ийн оюутан Б.Батчимэг, Г.Санчирмаа нарын гүйцэтгэсэн “Боломжгүйн гурвалжин ба байгалийн баялагтай орнууд”;
МУИС-ийн оюутан Э.Элбэгжаргалын гүйцэтгэсэн “Валютын ханшийн дэглэмийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө”;
МУИС-ийн оюутан Э.Намуунаагийн гүйцэтгэсэн “Төсвийн бодлогын макро эдийн засагт үзүүлэх нөлөөлөл: SVAR загвар”;
МУИС-ийн оюутан Б.Батчимэг, Г.Санчирмаа нарын гүйцэтгэсэн “Түүхий эдийн үнийн мөнгөний бодлогод нөлөөлөх сувгийг шинжлэх нь: SVAR ЗАГВАР” зэрэг болно.
Монголбанкнаас зарласан энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын сүүлийн шатны шалгаруулалт 2017/5/12-ны баасан гарагийн 9:00 цагт Монголбанкны В байрны хурлын танхимд болох ба сонирхсон хүмүүс өргөнөөр хүрэлцэн ирж, шалгарсан бүтээлүүдтэй танилцах бүрэн боломжтой юм.
-
2017 оны 5 сарын 05
Монголбанк 1 долоо хоногтой 486 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 05-р сарын 05-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1327.4 тэрбум төгрөг болно.
-
2017 оны 5 сарын 05
2017 оны нэгдүгээр улирлын байдлаар Жолоочийн даатгалын сан /ЖДС/-д 9.8 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Жолоочийн даатгалын тухай хуулиар тус санд төвлөрсөн хөрөнгөөр жолоочийн даатгалд хамрагдаагүй, эсхүл гэрээний хугацаа дууссан, түүнчлэн даатгалын тохиолдол гаргасан жолооч зугатаасан болон даатгагч нь дампуурсан зэрэг тохиолдолд жолоочоос бусад этгээдэд учирсан хохирлыг нөхөн төлдөг.
Тус санг бүрдүүлж, нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг Хорооноос зөвшөөрсөн дүрмийн дагуу Албан журмын даатгагчдын холбоо эрхлэн явуулж буй бөгөөд Холбоо 2013 оноос хойш нийт 210 даатгалын тохиолдлын хохирогчид 492.8 сая төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна.
Албан журмын даатгалд даатгуулаагүй жолооч осол гаргасан бол хохирогч Холбооны шуурхай албаны 70101177, цагдаагийн 102 дугаарын утсанд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд нөхөн төлбөр авах талаарх ЖДС-гийн 70001277 дугаарын утсаар авах боломжтой. Сан хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээд буцаан төлүүлдэг тул жолооч та хариуцлагын даатгалд даатгуулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх шаардлагатайг анхааруулж байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 04
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр Дэлхийн банкны бүлгийн Монголыг хариуцсан гүйцэтгэх захирал Жейсон Алфорд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
-
2017 оны 5 сарын 03
Ипотекийн зээлийн санхүүжилтийн шинэчилсэн журмын дагуу Монголбанк нь өөрийн эзэмшилд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрөөр ипотекийн зээлийг сар бүр санхүүжүүлж буй. 2017 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар Монголбанкнаас арилжааны банкуудад нийт 23.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олголоо. Үүнээс Улаанбаатар хотод 383 зээлдэгч, орон нутагт 322 зээлдэгч тус тус ипотекийн зээлд хамрагдав.
-
2017 оны 5 сарын 03
2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 58,187 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол алт” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.34%-иар өссөн бол ”Э-Транс ложистикс” компанийн ханш хамгийн өндөр буюу 13.27% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 110,000 ширхэг үнэт цаас 16,068,494,134 төгрөгөөр арилжаалагдсан бол хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,216 ширхэг үнэт цаас 211,016,960 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 838.42 нэгж болж 0.72%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,456,215,258,193 төгрөг боллоо.
-
2017 оны 5 сарын 03
Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, тогтворжуулах зорилтын хүрээнд Монголбанк 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг өөрийн эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан бонд /ИЗББ/-ын мөнгөн урсгалаар санхүүжүүлж ипотекийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байна. Монголбанк 2016 оны 4 дүгээр улиралд 94 тэрбум төгрөг, 2017 оны эхний 4 сард 99 тэрбум төгрөгийн нийт 2885 иргэний ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгосон байна.
Харин банкууд 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 2 дугаар сарын хооронд хөтөлбөрийн хүрээнд нийт 200.3 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосны 16.7 хувь нь хөдөө орон нутагт олгогджээ.
Зураг 1. Хөтөлбөрийн хүрээнд олгосон орон сууцны зээл /Сая ₮/
Монголбанкны зүгээс орон сууцны зах зээлийн нөхцөл байдлыг судлан үзэхэд, хөдөө орон нутгийн иргэдийн орон сууцны ипотекийн зээлд хамрагдах байдал харьцангуй бага байна. Гэсэн ч инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн орон сууцнууд орон нутагт шинээр баригдан ашиглалтад орсоор байна. Орон нутаг дахь банкуудад ипотекийн зээлийн стандарт шаардлагыг хангасан 365 иргэний 18 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан боловч эх үүсвэргүйн улмаас санхүүжилт хүлээгдэж байсныг Монголбанк шийдвэрлэлээ. Хөдөө орон нутагт ипотекийн хөтөлбөрийн эерэг үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор ИЗББ-ын үндсэн төлбөрийн хэсгээс 16 тэрбум төгрөгийг дээрх иргэдийн орон сууцны зээлийг санхүүжүүлэх зориулалтаар орон нутаг дахь банкны салбаруудад олголоо.
Цаашид Монголбанкнаас сар тутам олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрээр зээл авагчдын 25 хувь нь хөдөө орон нутгаас хамрагдсан байх чиглэлийг банкуудад өгөв.
Ингэснээр банкнаас зээлийн шийдвэр нь гарсан ч ипотекийн зээлийн санхүүжилтийг хүлээж байсан дийлэнх иргэдийн хүсэлт шийдэгдэнэ. Тодруулбал, цаашид зээлийн хүртээмж орон нутагт нэмэгдэх бололцоотой болж байна. Орон нутаг дахь ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олгосон энэхүү санхүүжилтийн зарцуулалтанд Монголбанк хяналт тавьж ажиллах болно.
Дашрамд дурдахад Барилга хот байгуулалтын яам /БХБЯ/-наас ирүүлсэн мэдээллээр 2016 онд улсын хэмжээнд нийт 12,179 орон сууц ашиглалтад орсноос 20 хувь буюу 2436 орон сууц нь орон нутагт баригдсан байна.
-
2017 оны 5 сарын 02
Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 02-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2419.09 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 19.9 сая ам.доллар худалдан авах, 2420.87 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 6.0 сая ам.доллар худалдах, 347.53 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 27.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2418.52 төгрөгийн нэг ханшаар 14.5 сая ам.долларыг худалдлаа.
Энэ өдөр банкууд 6.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар саналыг биелүүлээгүй байна.
ЖИЧ: Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааны арилжааны хэлбэрийг тухайн дуудлага худалдаанаас хамаарч “ялгаатай ханшаар хийх арилжаа”, “нэг ханшаар хийх арилжаа”-ны хэлбэрээс сонгох бөгөөд арилжааны хэлбэрийг урьдчилан зарлахгүй байж болно.
• “Нэг ханшаар хийх арилжаа” нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг;
• “Ялгаатай ханшаар хийх арилжаа” нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг тус тус нэрлэнэ.
Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.
Эх сурвалж: Монголбанк
-
2017 оны 5 сарын 01
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газар 2017 оны төсөвт тодотгол хийсэн.
-
2017 оны 4 сарын 30
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
-
2017 оны 4 сарын 28
Төвбанк нэг долоо хоногтой 453.9 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжааллаа. Ингэснээр 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1236.2 тэрбум төгрөг болно.
-
2017 оны 4 сарын 28
Монгол Улсын Засгийн газраас баталсан ”Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудал шийдэгдсэн тул эдгээр аж ахуйн нэгжүүд Хөгжлийн банкинд хандаж хүсэлтээ гаргана уу.
Монгол Улсын Хөгжлийн банк ньөөрийн шаардлагын дагуу зээлийн нөхцлийг бүрэн хангасан аж ахуйн нэгжүүдтэй зээлийн гэрээ байгуулах ба тухайн аж ахуйн нэгж нь зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлсэн нөхцөлд хүүгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Зээл хүссэн аж ахуйн нэгжүүд Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудаст байршуулсан материалын бүрдлийг /www.dbm.mn/ хангасан байх шаардлагатайг анхаарна уу.
-
2017 оны 4 сарын 28
Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдаж, Монгол улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн