Үндэсний статистикийн хорооны гаргасан энэ оны нэгдүгээр улирлын дүн мэдээгээр өрхийн сарын дундаж мөнгөн орлого 893.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 43.9 мянган төгрөг буюу 5.2 хувиар өсчээ.
Үүнд цалин хөлсний орлого 5.8 хувиар, тэтгэвэр тэтгэмжийн орлого 14.8 хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9.2 хувиар өссөн нь гол нөлөөтэй байсан аж.
Энэ оны нэгдүгээр улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 116.0 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 84.0 мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 151.5 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 151.5 мянга байна. Харин 2100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх 43.3 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 47.6 мянга байна.
Сэтгэгдэл (1)