2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 58,187 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол алт" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.34%-иар өссөн бол "Э-Транс ложистикс” компанийн ханш хамгийн өндөр буюу 13.27% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 110,000 ширхэг үнэт цаас 16,068,494,134 төгрөгөөр арилжаалагдсан бол хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,216 ширхэг үнэт цаас 211,016,960 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр "MSE ALL" индекс 838.42 нэгж болж 0.72%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,456,215,258,193 төгрөг боллоо.