-
2017 оны 6 сарын 27
Монголын хөрөнгийн биржийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 11.805% хүүтэй ЗГҮЦ-наас 389,213 ширхэг буюу 36.6 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирснээс Сангийн яам анх зарласан хэмжээний дагуу нийт 370.000 ширхэг үнэт цаасыг нийлүүллээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов:
Д/Д
ҮЦК-ны симбол
Компанийн нэр
Тоо /ширхэг/
Үнийн дүн /төг/
1
BZIN
”Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК” ХХК
232759
21,888,423,601
2
BDSC
”БиДиСек ҮЦК” ХК
101095
9,506,872,705
3
NOVL
”Новел инвестмент ҮЦК” ХХК
22994
2,162,332,766
4
ARD
“Ард Капитал групп ҮЦК” ХХК
10700
1,006,217,300
5
GAUL
”Гаүли ҮЦК” ХХК
1296
121,874,544
6
GLMT
“Голомт секюритиз” ХХК
1156
108,709,084
Нийт
370,000
34,794,430,000
-
2017 оны 6 сарын 22
Монголбанк БНСУ-ын Төв банкны Knowledge Partnership Program-ын хүрээнд “Монгол Улсын гадаад валютын захын тогтолцоо, дэд бүтцийг хөгжүүлэх нь” сэдэвт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болоод байна. Уг хөтөлбөр нь 2017 онд хэрэгжиж дуусах бөгөөд Монголбанкны Тамгын газар, Мөнгөний бодлогын газар, Зах зээлийн газар БНСУ-ын Төв банк, Сөүлийн их сургууль, Донгүг их сургууль, Синхай их сургуулийн эрдэмтэд болон Солонгосын санхүүгийн судалгааны төв хамтран хэрэгжүүлэх юм. Төслийн багийнхан Монгол Улсад валютын захыг хөгжүүлэх стратегийг тодорхойлно. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахаар Монголбанк болон Солонгосын Төв банк хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2017.06.21/ боллоо.
Ёслолын ажиллагаанд БНСУ-ын Төв банкны Гадаад харилцааны хэлтсийн дэд захирал Ки Сан Жанг, “Knowledge Partnership Program”-ын гүйцэтгэх захирал Ким Хюн Жонг, Монголбанкны Тамгын газрын захирал А.Энхжин, Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа болон холбогдох албаны хүмүүс оролцов. Энэ үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гэрээнд Монголбанкны Тамгын газрын захирал А.Энхжин, БНСУ-ын Төв банкны Гадаад харилцааны хэлтсийн дэд захирал Ки Сан Жанг нар гарын үсэг зурав.
-
2017 оны 6 сарын 19
Монголбанк 1 долоо хоногтой 595.6 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 06-р сарын 19-ний байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1902.7 тэрбум төгрөг болно.
1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
-
2017 оны 6 сарын 16
Монголбанк 1 долоо хоногтой 667.1 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 06-р сарын 16-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1915.5 тэрбум төгрөг болно.
1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
-
2017 оны 6 сарын 15
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж бодлогын хүүг бууруулахаар шийдвэрлэжээ.
-
2017 оны 6 сарын 14
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан 2017.06.12 нд болов. Улирал тутамд хуралддаг уг хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Үүнд: Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан банк санхүүгийн салбарын зорилт арга хэмжээний хэрэгжилтийн тухай, санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн төслийн тухай, Төв банкны тухай хуулийн 272 дахь хэсгийн нэмэлт өөрчлөлтийн төслийн тухай, Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийн талаар тус тус хэлэлцэв. Эдгээр асуудлын талаар хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс холбогдох газруудад хариуцсан чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өглөө.
-
2017 оны 6 сарын 13
Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр 2017 оны тавдугаар сарын нэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр Монголчуудын сарын дундаж
-
2017 оны 6 сарын 13
“Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-ийн дэргэдэх “Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэн”-ээс жил тутам эрхлэн гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-гийн 2017 оны
-
2017 оны 6 сарын 12
Монголбанк 1 долоо хоногтой 608.4 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 06-р сарын 12-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1634.4 тэрбум төгрөг болно.
1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
-
2017 оны 6 сарын 07
Монголбанк 1 долоо хоногтой 355 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 06-р сарын 07-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1367.2 тэрбум төгрөг болно.
1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
Тус ТБҮЦ-ны арилжаа нь дараах 4 хэлбэрээр явагдах боломжтой. Үүнд:
Тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарлахгүй арилжаа,
Тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарласан арилжаа,
Тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх арилжаа,
Хүүгийн дээд хязгаартай, хэмжээ хязгаарлахгүй арилжаа.
ТБҮЦ-ны хүүг зах зээлийн зарчимд илүү нийцтэй болгох, төгрөг болон валютын захын өгөөжийн тэнцвэр тогтох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2010 оны 5 дугаар сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ны арилжааг тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх хэлбэрээр зохион байгуулж байв. Ингэхдээ банкуудын ирүүлэх хүүний саналын дээд, доод хязгаарыг бодлогын хүүнээс +/-2 нэгж хувь байхаар тогтоосон. Арилжааны энэхүү төрлийн хувьд бодлогын зорилтот хүү нь арилжааны голч хүү байв. Энэхүү голч хүү нь дунд хугацаанд БХЗ-ын хүүг үйл ажиллагааны зорилт болгох суурь нөхцлийг бүрдүүлсэн юм.
Харин 2011 оны 4 дүгээр сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг 4 дэх хэлбэрээр буюу хүүний дээд хязгаар (бодлогын хүү)-тай, хэмжээг зарлахгүйгээр банкуудын ирүүлсэн саналыг таслах хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2013 оны 3 дугаар сараас эхлэн 7 хоногт 3 удаа буюу Даваа, Лхагва, Баасан гаригуудад арилжаалж эхэлжээ. Төв банк БХЗ-д тодорхой хэмжээний нөөц үлдээхийг зоривол арилжааны хэмжээг таслах бөгөөд бусад тохиолдолд банкуудын ирүүлсэн саналаар арилжааны хэмжээг тогтоодог байна.
-
2017 оны 6 сарын 06
Засгийн газар болон Монголбанк 2017 оны 5 дугаар сард нийт 50.5 тэрбум төгрөгийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгожээ.
-
2017 оны 6 сарын 05
Томоохон зах, худалдааны төвүүдийг энэ оны зургадугаар сараас эхлэн НӨАТ-ын баримт олгодог болгохоор ажиллаж байгаа
-
2017 оны 6 сарын 04
Тавдугаар сарын 31-ны өдрийн байдлаар 36 нэр төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүнд хийсэн ажиглалтаар 25 нэрийн барааны үнэ тогтвортой, дөрвөн нэрийн барааны үнэ буурсан, долоон нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос өсжээ.
-
2017 оны 5 сарын 31
Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэхээр Монголбанкны Хяналт шалгалтын газрын батлагдсан орон тоо, төсөвт өөрчлөлт оруулалгүйгээр энэ чиглэлээр өмнө нь ажиллаж байсан туршлагатай, мэргэшсэн ажилтнуудыг Хяналт шалгалтын газрын бусад нэгжүүдээс шилжүүлэн томилох байдлаар Тусгай хяналтын алба байгууллаа.
Тусгай хяналтын алба нь банкны үйл ажиллагаанд МУТС-тэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, Санхүүгийн мэдээллийн алба болон түүний дэргэдэх Хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй ажиллах юм.
-
2017 оны 5 сарын 30
Алтны арилжаанаас үүсэлтэй нэр бүхий компанийн хариуцах авлагыг эрсдэлийн сангаас хаасан талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн
-
2017 оны 5 сарын 29
Банкнаас бусад санхүүгийн салбаруудын үзүүлэлт 2016 оны эцэст төрөл тутамдаа өсөлттэй гарсан. Энэхүү өсөлт он гарсаар тогтвортой үргэлжилж байна.
2017 оны эхний улирлын байдлаар банк бус санхүүгийн салбарын нийт актив 798.3 тэрбум төгрөг боллоо. Энэ нь өмнөх оны нэгдүгээр улирлынхаас 25.9 хувь буюу 164.2 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Нийт активийн өсөлтөд банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын өөрийн хөрөнгө 179.9 тэрбум төгрөгөөр буюу 39.5 хувиар, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгө 168.5 тэрбум төгрөгөөр буюу 49.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Тус салбарын нийт активын 95.5 хувийг эргэлтийн хөрөнгө, 4.5 хувийг эргэлтийн бус хөрөнгө бүрдүүлж буйн 62.9 хувийг нийт зээлийн өрийн үлдэгдэл, 28.4 хувийг мөнгөн хөрөнгө, 8.9 хувийг бусад хөрөнгө эзэлж байгаа юм.
-
2017 оны 5 сарын 29
Азийн хөгжлийн банкнаас “Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжил, тогтвортой байдлыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Монголбанктай хамтран “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулан, олон улсын зөвлөх сонгон ажиллаж байна. Уг төслийн хүрээнд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн судалгаа хийгдэж, үүний дагуу зөвлөмж гаргасныг “Монгол Улс дахь санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, эрх зүй зохицуулалтын өнөөгийн орчин ба өөрчлөн сайжруулах зөмлөмж” үндэсний хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа. Хэлэлцүүлгийг Монголбанк зохион байгуулж, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академи, болон бусад мэргэжлийн холбоод оролцлоо. Зөвлөмжид банкны харилцагч буюу хэрэглэгчийг хамгаалах хуулийн зохицуулалттай болох, хяналт шалгалт хийдэг болох, тайлан мэдээг авдаг болох, хяналт шалгалтын бүтэц бий болгон ажиллах шаардлагатай тухай тусгажээ.
Монгол Улсад анх удаа санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй энэхүү төсөл нь нийт санхүүгийн салбарыг хамарч байгаа бөгөөд төслийн үр дүнд Монголбанк, бусад эрх бүхий байгууллагын санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чадавхийг бэхжүүлэх, Монгол Улсад санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тогтолцоог сайжруулах, санхүүгийн салбар дахь маргааныг шүүхийн бус замаар шийдвэрлэх тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж эхлээд байна.
-
2017 оны 5 сарын 25
Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанийн олборлолт явуулж буй Газрын тосны 19, 21 дүгээр талбайд монголчуудын эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна, монголчуудын хийж байсан ажлыг хятадууд хүчээр булааж авч ажлын байргүй болголоо, бүр цаашлаад айл өрхүүдийг хоолноос нь салгаж байна гэх мэдээлэл гарсаар байгаа билээ.
-
2017 оны 5 сарын 24
Монголбанк 1 долоо хоногтой 377 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны тавдугаар сарын 24-ний байдлаар
-
2017 оны 5 сарын 22
Монголбанк 1 долоо хоногтой 487.4 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 05-р сарын 22-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1147.4 тэрбум төгрөг болно.