Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэхээр Монголбанкны Хяналт шалгалтын газрын батлагдсан орон тоо, төсөвт өөрчлөлт оруулалгүйгээр энэ чиглэлээр өмнө нь ажиллаж байсан туршлагатай, мэргэшсэн ажилтнуудыг Хяналт шалгалтын газрын бусад нэгжүүдээс шилжүүлэн томилох байдлаар Тусгай хяналтын алба байгууллаа.
Тусгай хяналтын алба нь банкны үйл ажиллагаанд МУТС-тэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, Санхүүгийн мэдээллийн алба болон түүний дэргэдэх Хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй ажиллах юм.