“Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-ийн дэргэдэх “Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэн”-ээс жил тутам эрхлэн гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-гийн 2017 оны судалгаа гарчээ. Тус судалгаагаар Монгол Улс 63 улсаас 48.1 оноогоор 62-т эрэмбэлэгдэж, сүүл мушигсан байна.
Улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлохдоо “Эдийн засгийн тамир тэнхээ”, “Засаглалын үр ашиг”, “Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа” болон “Дэд бүтэц” гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 346 шалгуур үзүүлэлтээр оноо өгдөг аж.
Энэ жилийн тайланд Саудын Араб болон Кипр зэрэг өрсөлдөх чадвар сайтай улсууд нэмэгдсэн нь Монгол Улсыг өнгөрсөн жилээс 2 байраар ухраажээ.
Сэтгэгдэл (1)