-
2017 оны 8 сарын 14
Монголбанк 1 долоо хоногтой 515.4 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 08-р сарын 14-ний байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1578.9 тэрбум төгрөг болно.
1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
-
2017 оны 8 сарын 10
2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “I”, “II”, ”III” ангилалд бүртгэлтэй 25 хувьцаат компанийн 116,300 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Таван толгой” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.96%-иар өссөн бол ”Тахь-ко” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.43% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,108 ширхэг үнэт цаас 111,800,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 925.76 нэгж болж, 1.82%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,743,092,633,587 төгрөг болсон байна.
-
2017 оны 8 сарын 09
2017 оны 8 дугаар сарын 09-ны өдөр “I”, “II” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 529,460 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Таван толгой” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 8.68%-иар өссөн бол ”Монинжбар” компанийн ханш хамгийн өндөр буюу 4.92% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,100 ширхэг үнэт цаас 114,070,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг ”Сүү” бонд 1,000,000 төгрөгөөр арилжаалагдсан байна
Энэ өдөр ”MSE ALL” индекс 909.22 нэгж болж, 0.76%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,671,817,667,234 төгрөг болсон байна.
-
2017 оны 8 сарын 09
Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2017 оны 7-р сарын 19-нөөс 8-р сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, 2017 оны 5-р сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийсэн.
Ажлын хэсгийн үнэлгээний үр дүн эерег гарсан тул хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагууд болон хөгжлийн түнш орнуудаас батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн дараагийн шатны санхүүжилт хийгдэж эхэллээ. Тухайлбал, 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж ирж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүллээ.
-
2017 оны 8 сарын 07
Монголбанкнаас алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Алт” аяныг ирэх гурван сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2017.08.07/-ны боллоо. Энэ үеэр Монголбанкны зүгээс Монгол Улсын “Эрдэнэсийн сан”-г баяжуулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй алт тушаагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд “Гэрчлэх бичиг” олгов.
Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомжийн дагуу алтыг Төв банкиндаа худалдах, олон нийтийн дунд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг танилцуулна.
Мөн Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийг уриалах, тэднийг холбогдох мэдээллээр хангахын сацуу Монголын алтыг хил гаалиар хууль бусаар гаргах ажиллагаа зогсохгүй байгаатай холбоотойгоор Монголбанкны худалдан авч буй алтны үнийн талаар болон бусад мэдээллийг иргэд, байгууллагад хүргэх, таниулахыг зорьж байна.
“Монгол Алт” аяныг Монголбанкны төв, орон нутгийн хэлтэс, салбар, арилжааны банкууд болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх юм.
*НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ*
Олборлосон алтаа монголбанкинд тушаахын давуу тал юу вэ?
Монголбанк алт, мөнгийг дэлхийн зах зээлийн ханш буюу Лондонгийн Үнэт Металлын Биржийн хамгийн сүүлд зарлагдсан ханшаар тооцно.
Монголбанк нь тушаагдсан алтны төлбөр, тооцоог өдөрт нь шилжүүлдэг.
Эрсдэлгүй, найдвартай.
Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна.
-
2017 оны 8 сарын 04
Монголбанк энэ долоо хоногт /2017.07.31-2017.08.04/ иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 720 кг алт худалдан авсан бөгөөд энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 38 кг-аар буурсан үзүүлэлт боллоо. Монголбанк нь 2016 оны 12-р сараас эхлэн дэлхийн зах зээлийн үнээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс алт худалдан авч байна. Өнөөдрийн байдлаар Монголбанк нэг грамм алтыг 100,168.64 төгрөг, мөнгийг 1301.23 төгрөгөөр иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авч байна.
-
2017 оны 8 сарын 03
2017 оны 7 дугаар сард Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 28.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргалаа. Монголбанкнаас 251 зээлдэгчийн 15.98 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 157 зээлдэгчийн 9.07 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгов. Ингэснээр 7 дугаар сард нийт 408 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдав.
-
2017 оны 8 сарын 03
Монголбанкнаас санаачлан дэлхийд ховордсон “Мазаалай” говийн баавгайг олон улсад сурталчлах зорилгоор “Мазаалай” нэртэй цэвэр мөнгөн зоосыг цутгууллаа. Уг зоос нь 999 сорьц бүхий цэвэр мөнгө, 38.61 мм-ийн диаметртэй бөгөөд худалдаалах үнэ 300,000 мянган төгрөгөөр тогтоогдсон байна.
“Улаан ном”-д бүртгэгдсэн байдлаас харвал 1960- 1970 онд 15-20 гаруй, 1980-аад оны эхээр 25-30 толгой тоологдож байсан бол хамгийн сүүлд гаргасан судалгаагаар 30 хүрэхгүй тоо толгой үлджээ. Мазаалай говийн баавгайн иддэг ургамал, шавьжнууд байгальд ховордсон нь тоо толгой нь буурах шалтгаануудын нэг болсон гэж үздэг. Эрдэмтэн, судлаачид мазаалайг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан байгальд тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлийг төдийлөн иддэггүй байна.
Ийн дэлхийд ховордож буй “Мазаалай” баавгайг хамгаалах, олон улсад сурталчлахын тулд Монголбанк нийгмийн хариуцлагын хүрээнд “Мазаалай” говийн баавгай зоосыг цутгуулж, олон улсын зоос цуглуулагчдад санал болгов.
-
2017 оны 8 сарын 01
2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 68,464 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Мерекс” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 4.45%-иар өссөн бол ”Женко тур бюро” компанийн ханш хамгийн өндөр буюу 8.47% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 175,327 ширхэг үнэт цаас 16,851,013,631 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 721 ширхэг үнэт цаас 68,069,050 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 887.53 нэгж болж 0.47%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,583,857,061,241 төгрөг болсон байна.
-
2017 оны 8 сарын 01
Монголбанкинд тушаах алтны хэмжээ өнгөрсөн долоо хоногийн зарим өдрүүдэд 500-800 кг болж, нэмэгдлээ. Жирийн өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 100-200 кг алт тушаадаг бөгөөд алтны үнэ өсөлттэй байгаатай холбоотой гэж үзэж байна.
Тодруулбал, Монголбанкны алт худалдан авах үнэ өнөөдрийн байдлаар нэг грамм нь 99,294.94 төгрөг болсон бөгөөд энэ нь сүүлийн хоёр сарын хамгийн өндөр үнэ болсон байна.
Монголбанк нь өнгөрсөн оны сүүлээс алтны үнийг Лондонгийн үнэт металлын захын үнээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авч эхэлсэн бөгөөд он гарснаас хойших долоон сарын хугацаанд Монголбанкинд нийт 8.94 тонн алт тушаагаад байна.
-
2017 оны 7 сарын 31
“I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 30 хувьцаат компанийн 149,253 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Их барилга” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 11.96%-иар өссөн бол ”Хэрлэн Хивс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.89% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 2,163 ширхэг үнэт цаас 220,714,200 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 890.81 нэгж болж 0.55%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,594,005,410,159 төгрөг болсон байна.
-
2017 оны 7 сарын 27
2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн 163,804 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00%-иар өссөн бол ”Бөхөг” компанийн ханш хамгийн өндөр буюу 11.24% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 332 ширхэг үнэт цаас 33,914,740 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 887.43 нэгж болж 0.27%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,590,130,660,503 төгрөг болсон байна..
-
2017 оны 7 сарын 27
Монгол улс, БНХАУ-ын банк хоорондын 7 дахь удаагийн дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо 2017 оны 7 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд болж байна. Уулзалтад Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын Ардын банкны Олон Улсын Харилцааны газрын орлогч захирал Гүо Кай болон хоёр улсын арилжааны банкууд, Монголын банкны холбоо, Гадаад харилцааны яамны төлөөллүүд оролцлоо.
Уулзалтаар Монгол Улс ба БНХАУ-ын эдийн засаг, худалдаа, банкны салбар дахь хамтын ажиллагаа, хоёр улсын мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцлийн үр дүн, БНХАУ-ын макро эдийн засгийн нөхцөл байдал болон “Бүс зам” санаачлага гэх мэт сэдвүүдийн хүрээнд өргөн агуулгаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Хоёр орны банкуудын 6 дахь удаагийн дугуй ширээний уулзалт БНХАУ-ын Шиамен хотноо 2015 оны 11 дүгээр сард болж байсан бөгөөд тус уулзалтаар олон жилийн турш давтагдаж ирсэн арилжааны банкуудын гадаад гүйлгээний төлбөр тооцоон дахь үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга замыг тодорхойлсон бөгөөд шинээр БНХАУ-ын банкуудад төгрөгийн зээл гаргах, зээлийн мэдээллийг харилцан солилцох зэрэг салбарт
хамтран ажиллахаар тохиролцоонд хүрсэн нь банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон алхам болсон юм.
-
2017 оны 7 сарын 26
Монголын хөрөнгийн биржийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ЗГҮЦ-ны өрсөлдөөнт арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 11.7 хувийн хүүгийн хязгаар бүхий ЗГҮЦ-наас 33,042 ширхэг буюу 3.3 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирснийг Сангийн яам 100 хувь нийлүүллээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
28 долоо хоногийн хугацаатай үнэт цаас нийт 70,000 ширхэг зарлагдсанаас:
№
Симбол
Компанийн нэр
Тоо /ширхэг/
Үнийн дүн /төг/
1
BDSC
”БиДиСек ҮЦК” ХК
16,353
1,635,300,000
2
BZIN
”Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК” ХХК
15,000
1,500,000,000
3
TNGR
”Тэнгэр капитал ҮЦК” ХХК
1,649
164,900,000
4
SECP
”Сикап ҮЦК” ХХК
40
4,000,000
Нийт
33,042
3,304,200,000
-
2017 оны 7 сарын 24
2017 оны 7 дугаар сарын 24-ны өдөр “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 30 хувьцаат компанийн 77,869 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Авто импекс” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 4.35%-иар өссөн бол ”Бөөний худалдаа” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.89% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 49 ширхэг үнэт цаас 4,642,750 төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 26,987 ширхэг үнэт цаас 2,557,018,250 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 881.68 нэгж болж 1.67%-иар буурсан байна..
-
2017 оны 7 сарын 21
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдан авах алтны үнийн бодлогод өөрчлөлт оруулсан.
-
2017 оны 7 сарын 18
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2017 оны 6 дугаар сарын эцэст 12.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 297.6 (2.4%)
-
2017 оны 7 сарын 17
Монголбанк нэг долоо хоногтой 604 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр энэ сарын 16-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1 их наяд 674 тэрбум төгрөг болжээ.
-
2017 оны 7 сарын 16
2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн 110,452 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Таван толгой” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 10.92%-иар өссөн бол ”Мерекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 7.09% хувиар унасан байна.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 869.7 нэгж болж 1.59%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,555,158,001,182төгрөг боллоо.
-
2017 оны 6 сарын 29
Монгол Оросын Төв банкуудын хоёр дахь дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо 29-30 ны өдрүүдэд болж байна. Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Оросын Төв банкны Дэд Ерөнхийлөгч А.П.Торшина болон бусад албаны хүмүүс мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К Азизова нар оролцлоо.
Уулзалтаар Монгол Улсын гадаад худалдаа, банкны салбар дахь хамтын ажиллагаа, ОХУ-ын Банкны салбарын өнөөгийн байдал ба хөгжил, Монгол дахь өнөөгийн макро эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын боломж, хамтын ажиллагаа, Монголын Төв банкнаас баримталж буй мөнгөнийи бодлого, Хоёр орны хоорондох худалдааны санхүүжилт, төлбөр тооцооны нөхцөлийг сайжруулах зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн өдрүүдэд хоёр орны арилжааны банкууд хоорондын уулзалт боллоо.
Хоёр орны Төв банкуудын анхдугаар уулзалт 2015 онд ОХУ-ын Москва хотод болсон ба Монголбанк, ОХУ-ын Төв банктай “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл” байгуулах асуудлаар, Хоёр улсын арилжааны банкуудын хамтын ажиллагааг дэмжин, тэдгээрийг хамруулсан дугуй ширээний уулзалтыг зохион байгуулах боломжийг судлах, Банк хоорондын хил дамнасан төлбөр тооцооны системийг хөгжүүлэх, ОХУ-ын хилийн ойролцоох арилжааны банкуудаас бэлэн рубль импортлох боломжийг Монголын банкуудад олгох талаар байр сууриа илэрхийлцгээж байв.