Mөнгөний нийлүүлэлт (M2) 2017 оны 6 дугаар сарын эцэст 12.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 297.6 (2.4%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 2.6 (24.9%) их наяд төгрөгөөр өсчээ.
Ингэж өсөхөд төгрөгийн харилцах 229.7 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 68.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Түүнчлэн Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 6 дугаар сарын эцэст 12.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 191.6 (1.5%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 872.2 (7.3%) тэрбум төгрөгөөр өссөн бол хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 6 дугаар сарын эцэст 797.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 133.3 (14.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 34.7 (4.2%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2017 оны 6 дугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 26.0 (2.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 96.7 (9.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.