2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн 163,804 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ногоон хөгжил үндэсний нэгдэл" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00%-иар өссөн бол "Бөхөг” компанийн ханш хамгийн өндөр буюу 11.24% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 332 ширхэг үнэт цаас 33,914,740 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр "MSE ALL" индекс 887.43 нэгж болж 0.27%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,590,130,660,503 төгрөг болсон байна..