Өнөөдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 30 хувьцаат компанийн 149,253 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Их барилга" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 11.96%-иар өссөн бол "Хэрлэн Хивс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.89% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 2,163 ширхэг үнэт цаас 220,714,200 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр "MSE ALL" индекс 890.81 нэгж болж 0.55%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,594,005,410,159 төгрөг болсон байна.