-
2017 оны 12 сарын 01
2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 178,583 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ”Хар Тарвагатай” ХК /TVT/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол ”Дархан зочид буудал” ХК-ийн /DZG/ ханш хамгийн өндөр буюу 13.68 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 225 ширхэг үнэт цаас 21.9 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 1,248.72 нэгж болж 1.33 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,384,831,895,786 боллоо.
-
2017 оны 12 сарын 01
Монголбанк, БСШУЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Дэлхийн банкны техник туслалцааны хүрээнд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан, амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Монголбанк энэ оны 10-р сараас эхлэн улс орон даяар “Санхүүгийн боловсрол” аяныг хэрэгжүүлж байна. Уг аяныг тохиолдуулан Дэлхийн банкны санхүүгийн секторын ахлах мэргэжилтэн Зигфред Зоттел, үнэлгээний мэргэжилтэн Элизабет МагГвинс нар Монголд хүрэлцэн ирж, “Санхүүгийн боловсрол” аяны үйл явцтай танилцлаа. Түүнчлэн “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн үр дүнгийн хяналт, шинжилгээ, үнэлгээ” сэдвээр техникийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулав.
Дэлхийн банкны зүгээс “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улс богино хугацаанд буюу 2 жилийн дотор бодлогын түвшинд ихээхэн ахиц дэвшил гаргаж ажилласныг онцоллоо. Дэлхийн банкны зөвлөхүүд Монголд ажиллах хугацаандаа Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт сонгон судлахаар батлагдсан “Бизнес судлал” хичээлийг заах мастер багшийн сургалт болон хөтөлбөрийн үнэлгээнд зөвлөмж өгч ажиллана.
-
2017 оны 12 сарын 01
2017 оны 11-р сарын 29-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 3.9 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.9 хувиар буурсан байна.
-
2017 оны 11 сарын 30
Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын
-
2017 оны 11 сарын 30
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлжээ. Түүнийг “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй
-
2017 оны 11 сарын 28
2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 907,739 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ”Эрдэнэт Автү Зам” ХК /EAZ/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол ”Улаансан” ХК-ийн /UNS/ ханш хамгийн өндөр буюу 12.09 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 130 ширхэг үнэт цаас 12.6 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 1,267.19 нэгж болж 0.47 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,416,918,138,048 боллоо.
-
2017 оны 11 сарын 28
Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар ”Булган гурил тэжээл” ХК болон
-
2017 оны 11 сарын 27
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан Монголбанкны уулзалтын танхимд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагт болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
Активын чанарын үнэлгээ (AQR)-ний явцын тайлан
Банкийг дахин хөрөнгөжүүлэх эрх зүйн баримт бичгийн төсөл.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулав.
-
2017 оны 11 сарын 27
Санхүүгийн зохицуулах хорооноос сүүлийн нэг жилийн хугацаанд банк бус санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулах, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх бодлого явуулж буй билээ.
Үүний үр дүнд энэ оны гуравдугаар улирлын байдлаар тус салбарын нийт актив 906 тэрбум төгрөгт хүрч, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн 160.7 тэрбум төгрөгөөр буюу 41.3 хувиар өслөө. Өртөг зардал багатай эх үүсвэр нэмэгдсэнээр нийт зээлийн хэмжээ өмнөх оны дүнтэй харьцуулахад 32.3 хувиар өсөж 592.4 тэрбум төгрөгт хүрч, зээлийн сарын жигнэсэн дундаж хүү жилийн өмнөхөөс 0.8 пунктээр буурч 3.4 хувь болоод байна.
-
2017 оны 11 сарын 24
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар Монголбанк өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан тогтоодог.
Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгийг хамгаалах, банк алдагдал хүлээх тохиолдолд алдагдлын тодорхой хэсгийг нөхөх гол үүрэгтэй юм. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн зохистой хэмжээ нь улс орны банк, санхүүгийн тогтолцооны найдвартай, хэвийн байдлыг хангахад гол нөлөө үзүүлдэг бөгөөд банкны үйл ажиллагааны алдагдлыг шингээж чадахуйц хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байснаар банкны актив чанаргүй болох үед банкийг төлбөрийн чадваргүй болохоос тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чаддаг.
Банкны хяналт шалгалтын дунд хугацааны стратегийг хэргжүүлэх хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 тоот тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 100.0 (зуун) тэрбум төгрөг болгож тогтоох шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр нь 2017 оны 8 дугаар сараас эхлэн арилжааны банкуудад хийгдэж байгаа активын чанарын үнэлгээ, түүний үр дүнтэй холбоогүй юм. Активын чанарын үнэлгээний гол зорилго нь банкны санхүүгийн тайлан тэнцэлд бүртгэгдсэн байгаа зээл, түүнтэй адилтган тооцох актив хөрөнгийн ангиллыг бодитой үнэлсэн эсэх, зээлийн эрсдэлийн санг зохистой байдлаар байгуулсан эсэх, зээлийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэл учирсан тохиолдолд алдагдлыг шингээх хангалттай хэмжээний нөөц бололцоо байгаа эсэхийг үнэлнэ.
Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлсэнээр банкуудын санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадварыг сайжруулах нөхцөл бүрдэх юм. Мөн жижиг банкуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, санхүүгийн салбарт зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хүүгийн түвшинг бууруулах боломж бүрдэнэ. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тогтоож байгаа нь ирэх дөрвөн жилийн туршид манай улсын эдийн засгийн байдал сэргэж, өснө гэсэн тооцоолол судалгаанд үндэслэн гаргав.
-
2017 оны 11 сарын 23
2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 969,358 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ”Жуулчин Говь” ХК /JGV/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувь өссөн бол ”Материалимпекс” ХК-ийн /MIE/ ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 130 ширхэг үнэт цаас 12.9 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 17,916 ширхэг үнэт цаас 1.7 тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 1,257.51 нэгж болж 1.89 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,413,489,557,901 боллоо.
-
2017 оны 11 сарын 23
Монголбанкнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал өнөөдөр /2017. 11. 22 / боллоо. Тус хурлаар санхүү, эдийн засгийн сарын статистик үзүүлэлтүүд, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар тайлбар мэдээлэл өгдөг билээ.
Ээлжит хурлаар арилжааны банкнуудын нэгдсэн тайлангийн үзүүлэлтүүд, банкyуудын ипотекийн зээлийн тайлангийн гол үзүүлэлтүүд болон ханшийн статистик, төлбөрийн тэнцлийн статистикийн мэдээллийг Судалгаа статистикийн газрын захирал Статистикийн захирал Б.Батсүрэн өгч, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан, Хууль эрх зүйн газрын захирал, Б.Ганбат, Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуяг, Нөөцийн удирдлага санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Д.Баянзул нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ удаагийн Хэвлэлийн бага хурлаар 2017.11.16 ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн тухай, “Төв банк (Монголбанк)-ны тухай хууль”, “Банкны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монголбанкнаас боловсруулж, хууль санаачлагчдаас УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан мэдээлэл өгч сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, тайлбар өгөв.
Сэтгүүлчид энэ үеэр Монголбанк ханшийг тогтворжуулахад ямар бодлого баримтлах, инфляцийг онилсон бодлогодоо ямар зорилт дэвшүүлсэн болох, улс төрчдөөс санаачилж байгаа зээлийн хүүний хязгаарыг тогтоох нь зөв эсэхэд Монголбанкны байр суурь ямар байгаа гэх мэт нийгмийн анхаарлын төвд байгаа асуудлуудын хүрээнд тайлбар хүслээ.
Төв банкны тухай хуулинд Монголбанкны үндсэн зорилтыг төгрөгийн тогтвортой байдал гэж тодорхойлсон бол өргөн барьсан Төв банк(Монгобанк)-ны тухай хуулийн төслөөр үнийн тогтвортой байдал буюу инфляцийг тогтворжуулах нь төв банкны үндсэн зорилт байна гэж тусгаад байна. Ингэснээр төв банк нь интервенц хийж ханшийг тогтоох бус макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн бодит секторыг дэмжих, санхүүгийн зах зээл дээр эрсдэл үүсгэхгүй байх бодлогыг хэрэгжүүлснээр ханш тогтвортой байлгах бодлого баримтална. Үүнээс гадна эдийн засгийн төрөлжүүлэлтийг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа ба эдийн засгийн төрөлжилтийн бодлогыг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн таатай үед эхлүүлбэл, илүү үр дүнтэй байдаг гэсэн судалгааны үр дүн бий. Энэхүү төрөлжилтөөс гадна эмзэг байдлыг багасгахад эдийн засаг, санхүүгийн хамгаалалтыг бий болгох нь чухал. Өөрөөр хэлбэл, төсөв, гадаад валютын нөөц талаасаа нөөцтэй, хүрэлцээтэй байх ёстой. Энэ чиглэл рүү Монголбанк анхаарал хандуулж, үндсэн чиглэлдээ тусган ажиллаж байгаа тухай МБГ-ын захирал Б.Баярдаваа тайлбарлалаа. Зээлийн хүүнд хязгаар тавих тухай асуудлын хувьд Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийн баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа ба тус ажлын хэсгийн ахлагч ССГ-ын захирал Д.Ган-Очир уг асуудлаар Монголбанкны байр суурийг илэрхийллээ.
Зээлийн хүүг бууруулах стратегид урт болон богино, дунд хугацаанд юу хийх, төрийн байгууллагууд хэрхэн харилцан уялдаатай ажиллах зэргийг тодорхойлно. Одоо гарч буй холбогдох тооцоо, судалгаануудаас үзэхэд гол шалтгаан нь Монгол Улс богино хугацааны гадаад шоконд маш эмзэг байна. Өөрөөр хэлбэл, гадаад нөхцөлөөс өндөр хамааралтай байгаа үед эдийн засгийн тогтвортой байдлаа дагаад бодлогын хүү тогтворжих боломж бага. Түүнчлэн инфляци тогтвортой бус, валютын нөөц хангалттай түвшинд бүрэлдээгүй, гадаад шокийг валютын нөөцөөрөө интервенц хийх замаар шингээх боломж хязгаарлагдмал зэрэг суурь асуудлуудыг шийдэхгүйгээр өнөөдөр арга хэмжээ аваад, хүүг буулгах боломжгүй. Буулгасан ч суурь шалтгаанууд нь хэвээрээ байгаа учраас өнөөдөр буулгасан нь үр дүнд хүрэхгүй эргээд өснө. Төв банк зээлийн хүүг хүчээр тогтоож болох эсэх тухайд, банкны салбараас гарч байгаа бүх зээл, хадгаламжид хавтгайруулан хүүний дээд, доод хязгаар тогтоох нь эдийн засагтаа маш том сөрөг үр дагавартай ба санхүүгийн зуучлал зогсдог. Гэхдээ одоо явж байгаа хуулийн заалтыг бид арай өөр өнцгөөр харж байгаа. Тухайн аль нэг секторыг ач холбогдол, стратегийн хувьд дэмжих шаардлагатай гэж үзвэл тэр чиглэлд олгож байгаа зээлийн хүүнд хязгаар тогтоож өгөх эрх зүйн зохицуулалт нь байх шаардлагатай байна. Энэ утгаас нь харвал ийм зохицуулалт байж болно. Ипотекийн 8 хувийн зээл үүний нэг жишээ юм. Түүнээс бус нийтээр нь хавтгайруулах замаар зээлийн хүүг бууруулах зохицуулалт байж болохгүй гэдгийг төв банк ойлгож байгаа хэмээсэн юм.
-
2017 оны 11 сарын 22
2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 1,973,698 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ”Хүннү Менежмент” ХК /HBZ/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувь өссөн бол ”Цагаантолгой” ХК-ийн /TSA/ ханш хамгийн өндөр буюу 9.09 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 450 ширхэг үнэт цаас 49.4 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 1,234.15 нэгж болж 1.54 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,382,305,196,590 боллоо.
-
2017 оны 11 сарын 22
СЗХ-ны Улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн албан шаардлагын дагуу үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасан “АПУ” ХК, “Жинст-Увс” ХК, “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК, болон “Даваанбулаг” ХК-иудын арилжааг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоохоор боллоо.
-
2017 оны 11 сарын 21
2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр I, II, III ангиллын 38 хувьцаат компанийн 276,638 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ”АйТүүлс” ХК /ITLS/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувь өссөн бол ”Адуунчулуун” ХК-ийн /ADL/ ханш хамгийн өндөр буюу 8.14 хувиар уналаа.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 1,215.4 нэгж болж 1.95 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,354,404,500,191 боллоо.
-
2017 оны 11 сарын 20
Монголын хөрөнгийн бирж 2017 оны 11-р дугаар сарын 13-наас 11-р сарын 17-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,786,404,192.45 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 357.3 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Нийт 51 компанийн 741,302 ширхэг хувьцаа 395,247,152.45 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№
Симбол
Үнэт цаасны нэр
Ширхэг
Үнийн дүн
1
APU
АПУ
227,057
181,405,640
2
TTL
ТАВАН ТОЛГОЙ
5,610
52,965,010
3
GOV
ГОВЬ
2,222
52,161,660
4
SUU
СҮҮ
177,173
39,857,198
5
ITLS
АЙТҮҮЛС
67,234
8,293,898
Идэвхтэй хувьцааны арилжаа явуулсан үнэт цаасны компаниуд:
№
Симбол
Компанийн нэр
Тоо ширхэг
Үнийн дүн
1
BUMB
Бумбат-Алтай ХХК
194,470
139,281,483
2
BDSC
БиДиСек ХК
304,472
114,245,340
3
NOVL
Новел инвестмент ХХК
83,288
83,879,781
4
TDB
Ти Ди Би Капитал ХХК
184,841
81,052,863
5
ARD
Ард капитал групп ХХК
87,073
77,654,273
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
2017 оны 11-р дугаар сарын 13-наас 11-р сарын 17-ны өдрүүдэд ЗГҮЦ анхдагч зах зээл дээр арилжаагүй.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн нийт 3 удаагийн хэлцлээр 529 ширхэг үнэт цаас 51,659,040 төгрөгөөр арилжаалагдлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№
Симбол
Компанийн нэр
Тоо ширхэг
Үнийн дүн
1
NOVL
Новел инвестмент ХХК
468
44,928,000
2
GAUL
Гаүли ХХК
190
19,190,000
3
MNET
Ард секюритиз ХХК
188
18,461,600
4
STIN
Стандарт инвестмент ХХК
188
18,461,600
5
BDSC
БиДиСек ХК
12
1,138,440
6
GLMT
Голомт Капитал ХХК
12
1,138,440
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2017 оны 11-р дугаар сарын 17-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,313,616,505,363 болсон бол ”MSE ALL” индекс 1,178.82 нэгж болж 2.35 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
-
2017 оны 11 сарын 20
Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягтай ярилцлаа.
-Монголбанкнаас Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, хуулийн төслийг боловсруулаад байгаа. Хуулийн төслийн голлох үзэл баримтлалын талаар ярилцлагаа эхэлье?
-Төв банкны бие даасан, хараат бус байдал нь тухайн улс орны эдийн засгийн тогтвортой өсөлт, санхүүгийн тогтвортой байдалд голлох үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогын хэрэгжилтийг үе шатаар нь авч үзвэл нэгдүгээрт, нийтийн ашиг сонирхолыг хангахад чиглэсэн бодлого зорилтоо зөв тодорхойлох, хоёрдугаарт бодлогыг хэрэгжүүлэгч механизм хэрэгсэлийг ажиллуулах, гуравдугаарт уг бодлогыг хүлээж авч байгаа дэд бүтцийг бүрдүүлж, хөгжүүлэх гэсэн гурван тулгууртай байх бөгөөд нэг, хоёрдугаар хэсэгт нь байгаа бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх институци нь эдийн засгийн бодлого-мөнгөний бодлогын хувьд Төв банк юм. Хөрөнгийн үнэ цэнийг хадгалдаг, төлбөрийн хэрэгсэл, тооцоо нэгж болдог мөнгөний худалдах авах чадварыг эдийн засаг дахь мөнгө, хүүгийн хэмжээ зэргээр зохицуулан удирддаг энэ байгууллагын бие даасан, хараат бус байдал маш чухал. Ийм ч учраас гадаадын зарим улсууд Төв банкны эрх зүйн байдлын үндэс, түүний бие даасан байдал, үйл ажиллагааны зорилтыг Үндсэн хуулиндаа тусган хамгаалсан байдаг.
Мөнгөний үнэ цэнэ алтны ханштай уялдаатай байсан алтан стандарт төгсгөл болж, эдийн засаг дахь мөнгөний хэмжээ, нийлүүлэлтийг зөв бодлогоор зохицуулах шаардлага үүссэнтэй холбоотойгоор 1970-аад оноос хойш дэлхий даяар төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх үүднээс төв банкны эрх зүйн байдлыг тодорхойлох болсон. Төв банкны бие даасан, хараат бус байдал нь гурван үндсэн зүйлээс бүрддэг. Нэгдүгээрт, байгууллагын бие даасан байдал буюу бусдаас хараат бус, нөлөөгүйгээр шийдвэр гаргах, үйл ажиллагаагаа явуулах. Хоёрдугаарт, хариуцлагатай байдал. Гуравдугаарт ил тод байдал юм. Хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлох зорилгоор хийсэн судалгаагаар Монгол Улсын төв банк нь байгууллагын хараат бус байдлын хувьд сул байна гэх үр дүн гарсан. Үүнийг хууль, эрх зүйн үүднээс засч, сайжруулах явдал нь Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үндсэн үзэл баримтлалд тусгагдсан.
-Тэгвэл энэ үзэл баримтлалын хүрээнд Төв банкны хуульд голлох ямар өөрчлөлтүүд оруулж байгаа вэ?
-Нэгдүгээрт Монголбанкны зорилтыг илүү тодорхой болгох. 1993 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд Улсын Их Хурлаас баталж байсан төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгагдаж ирсэн “үнийн өсөлтийг бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалж, түүний тогтвортой байдлыг хангах, инфляцийг нам дор түвшинд тогтвортой байлгах” зорилтын дагуу тодорхой болгож байна. Макро эдийн засгийн хувьд “мөнгөний бодлого- хүүгийн түвшинг улс өөрөө бие дааж тодорхойлох”, “гадаад валютын ханшийг нэг түвшинд барих”, “хөрөнгийн урсгалыг чөлөөтэй байлгах” гэсэн гурван зорилтыг нэгэн зэрэг хангах боломжгүй гэсэн онолын ойлголт байдаг.
Монгол Улсын Үндсэн хуульд мөнгөний бодлого буюу хүүгийн бодлогоо бие даан тодорхойлохоор тусгагдсан тул гадаад валютын ханшийг тогтмол барих эсвэл хөрөнгийн урсгалыг чөлөөтэй байлгах гэсэн хоёр сонголтын аль нэгийг хийхээр болж байгаа юм. Хэрвээ Монгол Улс гадаад валютын ханшийг тогтмол барих бодлого хэрэгжүүлнэ гэвэл хөрөнгийн урсгалыг хязгаарлахад хүргэхээр байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгийн урсгал нээлттэй байдаг манай улсын хувьд ийм хязгаарлалт хийхгүй, ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх талаар Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг бизнесийн эрх зүйд хамаарах хууль тогтоомждоо тусган баталгаажуулсан байдаг. Иймд мөнгөний бодлогын зорилт тодорхой болгож тусгагдсанаар Монголбанкны үйл ажиллагааны хууль зүйн тодорхой байдал бэхжиж, бие даасан, хараат бус байдал, хариуцлага нэмэгдэнэ гэж үзсэн. Мөн санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлийн зорилтыг тодорхой болгож, энэ хүрээнд хэрэгжүүлэх макро эдийн засагт учирч болох эрсдлийг удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, банкны бүтцийн өөрчлөлтйн арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааны чиглэл, чиг үүргийг шинээр тусгаж байна.
Хоёрдугаарт, Төв банкны удирдлагын хараат бус байдал. Төв банкны удирдлагыг албан тушаалд томилох, чөлөөлөх шалгуурыг тодорхой болгох шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, хуульд тусгайлан заагаагүй аль нэгэн ашиг сонирхолыг төлөөлсөн бусад этгээдээс шалтгаалахгүйгээр чөлөөлөх, томилох харилцаа нь маш тодорхой, объектив байдлаар ханддаг болгож, хуульчилна.
Дараагийн асуудал нь Монгол Улс бусад дэлхийн улс орнуудын төв банкуудын жишгийн дагуу бодлогын шийдвэр гаргах тогтолцоо, шийдвэрийг хэрэгжүүлэх механизмыг ялгаатай авч үзэж, хуульчлах юм. Монголбанкны бодлогын шийдвэр хамтын удирдлагын зарчмыг нэвтрүүлж, зөвлөл хорооны зохион байгуулалтаар олонхийн саналаар шийдвэр гардаг болно. Одоогийн хуулиар бол Монголбанкны Ерөнхийлөгч Монголбанкийг толгойлон удирдаж, бодлого боловсруулах болон хэрэгжүүлэхтэй холбоотой бүх шийдвэрийг гаргадаг. Үүнтэй холбогдуулаад, Мөнгөний бодлогын хороо, Хяналт шалгалтын зөвлөл болон Монголбанкны бусад асуудлыг шийддэг Удирдах зөвлөлтэй байх бүтцийн өөрчлөлт хийх юм. Дараагийн нэг асуудал бол Засгийн газраас хараат бус байх талын зохицуулалтууд. Ялангуяа төсвийн шинжтэй үйл ажиллагааг хязгаарлах, Монголбанкны үндсэн үйл ажиллагааг тодорхой болгохыг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зорьж байна. Эцэст нь нэмж хэлэхэд 1996 онд батлагдсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим зохицуулалтыг нь өнөө цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, шинээр томьёолох шаардлагатай болсон.
-Хуульд өөрчлөлт оруулснаар Төв банкны хараат бус байдлын төвшин хэрхэн өөрчлөгдөнө гэж харж байгаа вэ. Тооцоо, судалгаа бий юу?
-Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийн судалгааны ажил, ОУВС-гаас хийсэн судалгаа, бусад дотоодын судалгаануудаас үзэхэд Монгол Улсын Төв банкны бие даасан, хараат бус байдлын түвшин бусад улс оронтой харьцуулахад 100 хувь гэж үзвэл 50-60 орчим хувьтай байна. Хуульд өөрчлөлт оруулснаар бие даасан, хараат бус байдлын түвшин 80 орчим хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгаа. Хууль батлагдсан тохиолдолд түүний хэрэгжилтийг үнэлэх ажил хийгдэж үр дүнг тодорхойлох юм.
-Төв банкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг тодорхой болгоно гэж байна. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлана уу?
-Одоогийн хуулиар бол жишээ нь Төв банкны Ерөнхийлөгч ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бол чөлөөлөх нэг үндэслэл болохоор байгаа. Гэтэл ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэдгийг хэн тодорхойлох вэ, ямар тохиолдолд хангалтгүй гэж үзэх вэ гэдэг асуудал тодорхойгүй. Түүнчлэн “Эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон” гэдэг өргөдөл гаргасан бол гэж байгаа. Гэтэл энэ нь эдгэшгүй өвчин тусах юм уу, эсвэл бие нь бага зэрэг өвдөхөөрөө ажлаасаа чөлөөлөгдөх ч юм уу. Үүнийг бас л тодорхой тусгаж өгөөгүй. Тэгэхээр хуулийн өөрчлөлтөөр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж байгаа бол үүнээс шалтгаалж хохирол учирч, түүнийг нь шүүхээс тогтоосон, энэ нь тухайн хүний санаатай, гэм буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзсэн тохиолдолд чөлөөлөх үндэслэл болно. Түүнчлэн эрүүл мэндийн шалтгаанаас гэж байгаа бол тухайн хүний бие, эрүүл мэндийн байдлыг эмнэлгийн байгууллагаас тогтоосон гэх зэргээр нотлох баримт, факттай үед чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэж байхаар хуулийн өөрчлөлтөд тусгаж өгч байгаа.
-Одоогийн хуулиар Төв банкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх саналыг зөвхөн УИХ-ын дарга санаачилсан үед УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэдэг. Энэ нөхцөл байдал тэгвэл өөрчлөгдөх үү?
Чөлөөлөх саналыг хэн нэгэн хүн, албан тушаалтны үзэмжээр бус тодорхой бодит нөхцөл, үндэслэл бүрдсэн үед эрх бүхий этгээдийн саналаар УИХ шийдвэрлэдэг байх талаар хуулийн төсөлд тусгаад байна.
-Мөнгөний бодлогын зөвлөлийн үйл ажиллагаа хуульчилна гэж байна. Мөнгөний бодлогын зөвлөл одоогийн хуулийн хүрээнд ч бас ажиллаж байгаа. Нэмж, хуульчилснаар ямар давуу тал бий болох вэ?
-Мөнгөний бодлогын зөвлөл Төв банкны тухай хуулийн 27 дугаар зүйлд “Монголбанкны Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөх эрхтэй зөвлөл байж болно” гэсний дагуу ажиллаж, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх талаар гол шийдвэрүүд гаргаад явж байгаа. Гэвч хуулийн дагуу бол энэ зөвлөл нь эцсийн шийдвэр гаргадаггүй , харин Монголбанкны Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу эцсийн шийдвэр гаргадаг. Тэгэхээр энэхүү зөвлөх эрхтэй институцийн эрх зүйн байдлыг хуулиар тодорхойлж хамтын удирдлагын зарчимд суурилсан, олонхийн саналаар санал хурааж, шийдвэр гаргадаг болгохоор тусгасан. Өөрөөр хэлбэл, Мөнгөний бодлогын хорооноос тогтоол хэлбэртэй шийдвэр гардаг, түүнийгээ олон нийтэд мэдээлдэг болно.
-Хуулийн төсөл батлагдах хугацааны талаар тодорхой хүлээлт байна уу. Намрын чуулганаар өргөн баригдах байх?
-УИХ-ын тогтоол, түүнийг хэрэгжүүлэх талаарх Монголбанкны төлөвлөгөөнд заасны дагуу хуулийн төслийг УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүн, шадар сайд Ө.Энхтүвшин нарын УИХ-ын гишүүдийн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад ороод байна.
-Ярилцсанд баярлалаа.
-
2017 оны 11 сарын 20
Улсын Их Хурлын 2016 оны 68 дугаар тогтоолын 3.1 дэх хэсэгт “Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлж, ил тод, үр ашигтай байдлыг хангасан шинэ тогтолцоо бүрдүүлэх” арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасны дагуу Монголбанкнаас холбогдох бэлтгэл ажлыг гүйцэтгэж, “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэвтрүүлсэн билээ.
Цахим талбарыг нэвтрүүлснээс хойш 2017 оны 10 дугаар сарын байдлаар нийт 227 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний ам.доллар болон юанийн арилжааг банкууд хоорондоо цахим талбараар хийсэн. Ингэснээр энэ онд банк хооронд хийгдсэн арилжаа нь өмнөх оны мөн үеийн арилжаатай харьцуулбал 2.3 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.
-
2017 оны 11 сарын 15
Монголбанк 2017 оны 11-р сарын 15-ны байдлаар 18.4 тонн алт худалдан авснаар өнгөрсөн онд үзүүлсэн түүхэн дээд хэмжээ болох 18.3 тонныг давлаа.
Он гарснаар сар тутмын үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад тогтмол өссөн дүнтэй гарч, аравдугаар сарын эцсийн байдлаар нийт худалдан авсан алтны хэмжээ 17.2 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 тонноор өссөн үзүүлэлттэй байв.
Монголбанк жилийн эцэст алт худалдан авалтынхаа хэмжээг 20 тоннд хүргэхээр зорьж байгаа бөгөөд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн гурван сарын хугацаанд Монгол алт аяныг амжилттай хэрэгжүүлж, үр дүн нь алт тушаалтын идэвх сэргэж байгаагаар илэрч байна.
Тус аяны гол зорилго нь албан ёсны алт худалдан авалтыг нэмэгдүүлэхэд оршиж, хууль бус арилжааны эсрэг эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох сургалт, сургалт сурталчилгааг тухайлсан зорилтод бүлгүүдэд чиглүүлсэн төдийгүй олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангахад анхаарч ажиллалаа.
Түүнчлэн Монголбанк алт олборлогч болон алтны арилжаа эрхэлдэг байгууллага, иргэдийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэж, тэдний Монгол Улсын эдийн засаг, гадаад валютын улсын албан нөөцийг нэмэгдүүлэхэд оруулж буй хувь нэмрийг дэмжин ажиллав.
-
2017 оны 11 сарын 13
Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 181,897 ширхэг