Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 27 компанийн 411 324 ширхэг хувьцаа арилжсанаас 11 компанийн хувьцааны ханш өслөө.
Тодруулбал 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Ингэснээр "Эрдэнэт Авто Зам" ХК /EAZ/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Монгол Шевро” ХК-ийн /MVO/ ханш хамгийн өндөр буюу 14.40 хувиар унажээ.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 659 ширхэг үнэт цаас 64.8 сая төгрөгөөр арилжаалав. Мөн Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1 000 ширхэг үнэт цаас 105.5 сая төгрөгөөр арилжаалжээ.
Харин компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 951 ширхэг үнэт цаас 95.1 сая төгрөгөөр арилжаалсан байна.