УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа үг хэлэв.
Тэрбээр "Бид л төсөв баталсан учраас УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудал яалт ч үгүй яригдана л даа. Хасъя, таная гэсэн зардал дэмжигдэхээр дахиж байгаад л унагааж байсан. Түүнийгээ санах хэрэгтэй. Түүнээс биш гэнэт үсэрч гарч ирээд хэдэн нөхөд попорсон гэх үг олон хүний амнаас гарч байгаа. Тийм зүйл байхгүйг санууштай. Төсөв үр ашигтай байх нь л хамгийн чухал. Үр ашиггүй зардлыг л хасахаас биш алдагдалгүй гэдэг рүү битгий шуураарай. Хуулийн зөрчилтэй, үр ашиггүй барилга байгууламжийг хасаасай" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)