Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж бодлогын хүүг бууруулахаар шийдвэрлэжээ. Тодруулбал бодлогын хүүг хоёр пунктээр буюу 14 хувиас 12 болгон бууруулахаар болсон байна. Тус зөвлөл өнгөрсөн гуравдугаар сард хуралдсан ч бодлогын хүүг хэвээр үлдээсэн бол өмнөх хуралдаанаар 15-аас 14 хувь болгон бууруулаад байсан юм.