Банкнаас бусад санхүүгийн салбаруудын үзүүлэлт 2016 оны эцэст төрөл тутамдаа өсөлттэй гарсан. Энэхүү өсөлт он гарсаар тогтвортой үргэлжилж байна.
2017 оны эхний улирлын байдлаар банк бус санхүүгийн салбарын нийт актив 798.3 тэрбум төгрөг боллоо. Энэ нь өмнөх оны нэгдүгээр улирлынхаас 25.9 хувь буюу 164.2 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Нийт активийн өсөлтөд банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын өөрийн хөрөнгө 179.9 тэрбум төгрөгөөр буюу 39.5 хувиар, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгө 168.5 тэрбум төгрөгөөр буюу 49.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Тус салбарын нийт активын 95.5 хувийг эргэлтийн хөрөнгө, 4.5 хувийг эргэлтийн бус хөрөнгө бүрдүүлж буйн 62.9 хувийг нийт зээлийн өрийн үлдэгдэл, 28.4 хувийг мөнгөн хөрөнгө, 8.9 хувийг бусад хөрөнгө эзэлж байгаа юм.