Олон улсын валютын сан (ОУВС)-гийн захирлуудын зөвлөлийн хуралдаан ирэх лхагва гариг буюу тавдугаар сарын 24-нд товлогдсон байгаа. Тус хуралдаанаар Монгол Улсыг ОУВС-гийн санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт хамруулах эсэх асуудлаар шийдвэрээ гаргах юм.
ОУВС энэ асуудлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцэх байсан ч Монгол Улсын Их хурлаас 2017 оны төсвийн тодотголыг дагаж батлагдсан тогтоолыг эргэн харах шаардлага байна гэж үзсэнээр хойшлогдсон. Улмаар УИХ тогтоолд өөрчлөлт оруулсан юм.
Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нөхцөлд жилийн хоёр хувийн хүүтэй зээл авах бололцоотой болно. Таван тэрбум ам.долларын зээл авах эрх үүсэх юм.
Сэтгэгдэл (2)