-
2017 оны 3 сарын 08
Дэлхийн хамгийн содон эмэгтэйчүүдийг танилцуулж байна.
-
2017 оны 3 сарын 07
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп өчигдөр цагаачлалыг хориглох шинэ шийдвэрт гарын үсэг зуржээ. Шинэ хоригийн хүрээнд исламын шаши
-
2017 оны 3 сарын 07
Хойд Солонгост байгаа малайзчуудыг Хойд Солонгосоос явахыг хориглосон гэдгээ өнөөдөр өглөө БНАСАУ-ын мэдээллийн агентлаг мэдээлсэн.
-
2017 оны 3 сарын 07
Малайз, Хойд Солонгос улсуудын харилцаа Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жун-намыг хөнөөсөн хэргийн улмаас хурцадсаар байна.
-
2017 оны 3 сарын 07
АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампын зангианд скоч наалдсан байгааг харуулсан гэрэл зураг нийгмийн сүлжээнд түгжээ.
-
2017 оны 3 сарын 07
Майкл Дубке
-
2017 оны 3 сарын 06
Умард Солонгосоос зугтан ирж, мэдээлэл өгсөн хүмүүст өгөх мөнгөн шагналын хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлжээ. Тэд шагналаа 860 мянган долларт хүргэсэн
-
2017 оны 3 сарын 06
Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа өмнөх ерөнхийлөгч
-
2017 оны 3 сарын 06
Хойд Солонгос дахин баллистик пуужин харвалаа. Тэд дөрвөн баллистик пуужин харвасан бөгөөд гурав нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэж Японы ерөнхий сайд Шинзо Абе
-
2017 оны 3 сарын 04
Обамагийн гэр бүлийн ном дээд амжилтыг шинэчлэн тогтоов
-
2017 оны 3 сарын 04
Энэ жил Гиннессийн дээд амжилтын ном 60 нас хүрч байна. 1955 онд анх хэвлэгдсэн цагаасаа хойш уг ном дэлхийн 100 гаруй оронд 132 сая хувиар борлогдож, хэвлэлийн жинхэнэ сенсаци болсон юм. Өнгөрсөн есдүгээр сарын 10-нд хэвлэгдсэн 2016 оны Гиннессийн дээд амжилтын номын зарим амжилтаас танилцуулъя.
-
2017 оны 3 сарын 02
Энэ оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр томоохон ноцтой алдаа гарч “Шилдэг кино” төрлийн эзнийг зарлах үед будлиан үүссэн билээ. Уг нэр хүндтэй шагналын эзнийг зарлахаар 1967 оны сонгодог бүтээл болох “Бонни, Клайд хоёр” киноны одууд Уоррен Битти, Фэй Данэвэй нар тайзнаа гарч ирээд дугтуйг задалсан юм. Тэдний зарласнаар энэ жилийн Шилдэг киногоор “La La Land” шалгарчээ. “La La Land” киноны уран бүтээлчид тайзнаа гарч баяр хөөрөө хуваалцан сэтгэгдлээ ярьж байх үед зохион байгуулагчид шагнал буруу хүмүүст очсоныг гэнэт мэдэгдэв. Зарлагч нарт буруу дугтуй өгсөн болохыг тайлбарлаж, “La La Land” киноны продюсер Жордан Хоровиц зөв дугтуйнаас гарсан хуудсыг үзэгчдэд харуулаад “Moonlight” бүтээл энэ жилийн шилдэг кино болсныг дахин зарласан.
Ийнхүү кино уран бүтээлчдийг эвгүй байдалд оруулсан үйл явдлын буруутан нь Price Waterhouse Coopers аудитын компани болжээ. Энэ компани Оскарын шагналын шүүгчдийн саналыг нэгтгэн үр дүнг гаргах хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг юм. Компани дугтуйг сольж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлал гуйсан байна. PwC компанийн мэдэгдэлд “Moonlight, La La Land-ийн уран бүтээлчид, Уорен Бити, Фэй Данэвэй, Оскарын үзэгчдээс Шилдэг киноны шагналын эзнийг зарлах үед гаргасан алдаандаа бид уучлал гуйж байна” гэжээ. Энэхүү эвгүй явдлыг Оскарын түүхэнд тохиолдож байгаагүй алдаа гэж үзэж байгаа аж. Ийнхүү кино урлагийн хамгийн нэр хүндтэй үйл явдал олон уран бүтээлчид, үзэгчдээ эвгүй байдалд оруулсан будлиантайгаар өндөрлөсөн юм.
-
2017 оны 2 сарын 28
Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулж байна.
-
2017 оны 2 сарын 25
Дэлхий дээр үр, хүүхдээ үл хайхарч тэр байтугай төрөнгүүт нь орхиод явдаг эхчүүд олон. Тэгвэл эсрэгээрээ амьтны зулзагыг өөрийн хүүхэд шиг өсгөж, хөхөөрөө хооллодог олон эмэгтэйчүүд байдаг аж. Амьтадад ч бас бусдын зулзагыг ялгахгүй хөхөөрөө хооллож тэжээдэг зөн гэж байдаг.
-
2017 оны 2 сарын 24
Их Британийн “Imperial College London” их сургууль болон ДЭМБ-ын судлаачид аж үйлдвэр өндөр хөгжсөн 35 улсын ард иргэдийн дундаж наслалтад дүн шинжилгээ хийжээ.
-
2017 оны 2 сарын 24
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа улсын сургуулийн трансжендер сурагчдад өөрийн хүссэнээр ариун цэврийн өрөөгөө сонгох эрх олгох тухай шийдвэрийг цуцаллаа.
-
2017 оны 2 сарын 24
Энэ эмгэнэлт явдал Томск хотод болжээ. Сургуулийн насны гурван хүү гаражийн гадаа тоглож байгаад нэг нь дээвэр рүү авирчээ.
-
2017 оны 2 сарын 24
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намыг мэдрэлд нөлөөлдөг “Ви-Экс” /VX/ гэдэг маш хортой химийн бодисоор хордуулан хөнөөсөн болох нь мөрдөн шалгалтын урьдчилсан дүнгээр тогтоогдлоо гэж Малайзын Цагдаагийн Ерөнхий газар өнөө өглөө мэдэгджээ.
-
2017 оны 2 сарын 24
2-р сарын 15-нд Сингапур улс Японы түрэмгийлэгчдэд эзлэгдсэний 75 жилийн ой тохиов. Сингапур дахь Хятадын худалдааны нийгэмлэгээс Японы түрэмгийллийн үед амь үрэгдсэн ард иргэдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, ёслол үйлдэн, Японы түрэмгийллийн үед амь үрэгдсэн ахан дүүсийнхээ араас эмгэнэн гашуудав. Сингапурын Соёл, дүүрэг, залуусын яамны сайд Grace Fu, Хятадаас Сингапурт суугаа элчин сайд Чэн Шяодүн нарын 200 гаруй зочид болон Сингапурын бага дунд сургуулиудаас ирсэн 1100 гаруй сурагч энэ удаагийн дурсгалын ёслолд оролцсон байна.
Дурсгалын ёслол эхлэх үед, Сингапурын Иргэний Батлан хамгаалах хүчин сэрэмжийн дохиог цуцлах хөгжим дуугаргав. Хөтлөгч хэлэхдээ: ”Энэ хөгжмөөр дамжуулж аюултай байдал цуцлагдсныг олон түмэнд мэдэгдэж байна. Ард түмэн хэвийн амьдралаа сэргээж болно. Гэвч энхийн цагт ч гэсэн сонор сэрэмжтэй байх ёстой” гэжээ.
Дэлхийн II дайнд, Сингапур улс Японы түрэмгийлэгчдэд эзлэгджээ. Тэр үед Японы түрэмгийлэгчид маш олон хүнийг хайр найргүй хядсан юм. 1967 оноос хойш жил бүрийн 2-р сарын 15-нд, Сингапур дахь Хятадын худалдааны ерөнхий нийгэмлэгээс Японы түрэмгийллийн үед алтан амиа алдсан ард иргэдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, гашуудлын ёслол зохион байгуулан, амиа алдсан ахан дүүсээ дурсан санадаг болжээ. Энэ үйл ажиллагааг 50 жилийн турш зохион байгуулж байгаа гэнэ. Сингапур дахь Хятадын худалдааны ерөнхий нийгэмлэгийн дарга Цай Чишэн ингэж ярьж байна.
”50 жилийн турш зохион байгуулсаар ирсний зорилго бол түүхээс сургамж авч, энхийн цагт ч сонор сэрэмжтэй байх итгэл үнэмшлээ орхихгүйн төлөө юм. Сингапур хэзээд төр түвшин, түмэн амгалан байхыг бид хүсэж байна. Хүүхэд залуус маань ямар үнээр энх тайван тогтсоныг сайтар ойлгож, энх тайвныг сахин хамгаалах ёстой. Сингапурчууд эе эвтэй байж, улс ардын аж ахуйгаа бүтээн байгуулж, энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахыг бид хүсэж байна” гэжээ.
Япончууд Сингапурыг түрэмгийлэх үедээ, орон нутгийн хятадуудыг ямар муухай харгис аргаар дарлаж байсныг маш олон сингапурчууд одоо хэрнээ мартдаггүй юм. Ноён Линь жил бүрийн энэ өдөр дурсгалын ёслолд оролцож, төрөл төрөгсдөө дурсан, тэнгэрт даатгаж, эмгэнэн гашууддаг юм байна. Япончуудын үйлдсэн их хядлагын үеэр түүний аав амиа алдсан гэнэ.
1942 онд Япончууд Сингапурыг эзлэн авах үед, ноён Линь дөнгөж 12 настай, түүний аав 33 настай байжээ. Япончууд 12-оос дээш настай хятад эрэгтэй хүүхдүүдийг ”шалган гэрчлэх” хэмээх арга хэмжээнд оролцуулж, удам судар, нэр хаягаа тодруулах тухай тогтоол гаргажээ. Энэ тухай ноён Линь ярьж байна.
”Япон даргад илтгэсний дараа, аавыг маань гадаа байгаа ачааны машинд суу гэв. Би аавыгаа дагаж гарсан. Гадаа байсан япон цэрэг намайг хүүхэд гэж мэдээд татан зогсоож, дотор байсан нөгөө даргаасаа асуусны дараа, намайг гэр лүү минь буцаасан юм. Аав маань тэр машинд сууж явснаас хойш сураг тасарсан. Хүмүүс: Changi-гийн далайн хөвөөний элсэнд хэдэн мянган хүнтэй хамт буудуулж амь үрэгдсэн гэдэг. Одоо хүртэл япончуудыг харахаар миний нүд хорсдог.”
Японы түрэмгийллийн үед амиа алдсан ахмадуудаа дурсан, эмгэнэн гашуудсаны дараа, тэнд очсон сурагчдадахмад дайчид тэр үеийн түүхийг ярьж, өнгөрсөн түүхээ үргэлж санаж явахыг түмэн олонд сануулж байлаа. Тэр үеийн тухай нэгэн ахмад дайчин дурсаж байна.
”Шалган гэрчлэх ажиллагаар батлагдсан хүмүүсийн хацар, хувцсан дээр тамга дардаг байлаа. Тэд бол золгүй хүмүүс. Харин Японыг эсэргүүцсэн этгээд гэж нотлогдсон хүмүүсийг Сингапурын алс зайдуу дүүрэгт аваачиж, буудан хороож, тэнд нь булшилдаг байсан юм. Дайны дараа, япончуудын хийсэн бүртгэлээр 5000 хүн амиа алдсан гэдэг. Энэ тоо баримт бол худал. Бидний хийсэн бүртгэлээр наад зах нь 50 мянга гаруй хүн амиа алдсан.”
Ахмад дайчид хэлэхдээ: Үе үеийн сингапурчууд энэ түүхийг мартаж болохгүй, бас Сингапурын төлөө халуун амиа өргөсөн ахмад үеийнхнийг мартаж болохгүй гэдгийг золоор амьд үлдсэн сингапурчууд ойлгосон юм” гэжээ. Ёслолд оролцсон Сингапурын Соёл, дүүрэг, залуусын яамны сайд Grace Fu хэлэхдээ,
”Бид жил бүрийн дурсгалын ёслолын арга хэмжээгээр дамжуулж түүхээ санаж, ард түмнээ сонор сэрэмжтэй байхыг хүсдэг. Ялангуяа Сингапурын залуу хойч үеийнхэнд эх орноо хамгаалахын чухлыг ойлгуулахыг зорьдог. Эх орноо хамгаалах нь хүн бүрийн үүрэг хариуцлага. Залуус дүү нар минь бодит үйл хэргээр Сингапурын нийгэмд өөрийн хүчин зүтгэл, хувь нэмрээ оруулаасай хэмээн бид хүсэж байна.”
-
2017 оны 2 сарын 23
Өнгөрсөн долоо хоногт Малайзийн тал Ким Жон Намын гэр бүлийнхнийг Куала Лумпурт ирж, талийгаачийг мөн гэдгийг батлахын тулд ДНХ шинжилгээ өгөх хүсэлт явуулжээ. Гэвч аюулгүй байдлын улмаас тэд Малайзад очих боломжгүй гэдгийг мэдэгдсэн байна.