46 настай модель, жүжигчин, дизайнер Аннализа Браакензик Сидней дэх байрандаа нас барсан байжээ. Ойр дотныхон нь түүнтэй холбогдохоор олон хоног оролдоод чадаагүй гэж цагдаад мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу Сидней дэх байранд нь шалгалт хийх үеэр модель бүсгүйн цогцосыг олжээ. Урьдчилсан дүгнэлтээр түүнийг амиа хорлосон гэсэн дүгнэлт гарсан байна. Аннализа Браакензик нь өнгөрсөн хавар 16 жил хамт амьдарсан нөхрөөсөө салсан билээ. Салалтын дараа сэтгэл гутралын өвчин нь сэдэрч, эмчилгээ хийлгэсэн байна. Энэ талаар дотнын хүмүүс нь “Түүний эмчилгээ үр дүн өгч, сэтгэл санаа нь дээрдсэн гэж ярьж байсан. Ийм зүйл болно гэж төсөөлж ч байсангүй” гэжээ.
Г.Нацаг