-
2017 оны 2 сарын 23
Ким Жон Намын аллагыг шалгаж байгаа Малайзийн мөрдөн байцаагч нар талийгаачийн цогцсыг эмнэлгээс хулгайлах оролдлого саяхан гарсныг мэдээлжээ.
-
2017 оны 2 сарын 23
Вашингтоны эрх баригчид цагаачлалын бодлогоо чангатгаснаас үүдэн Мексикийн нэгэн иргэн амиа хорложээ. Энэ хэрэг ”Чапарраль” хилийн шалган нэвтрүүлэх боомтод гарсан байна.
-
2017 оны 2 сарын 23
Ким Чен Намын эцэг нэгт ах Ким Чен Нам Малайзад байхдаа амиа алдсан хэрэг Хойд Солонгос, Малайз улсын харилцаанд нөлөөлөөд байгаа билээ. Тэгвэл Хойд Солонгосын иргэн амиа алдсан гэх мэдээлэлтэй
-
2017 оны 2 сарын 23
Судлаачид дэлхийтэй төстэй долоон гараг олж нээснээ танилцууллаа. Нарны аймгаас 40 гэрлийн жилийн зайтай орших, TRAPPIST-1 гэдэг одыг тойрон эргэдэг долоон гараг нь дэлхийтэй хэмжээ болон жингээрээ ойролцоо аж.
-
2017 оны 2 сарын 23
Хятадын хууль тогтоох байгууллага болох БХАТИХ-ын Байнгын хороо өнөөдөр Бээжинд ”Шударга бус өрсөлдөөний тухай хууль”-д өөрчлөлт оруулах төслийг хянан хэлэлцсэнээр Хятад улс уг хуульд 24 жилийн дараа томоохон өөрчлөлт оруулах болж байна. Хуулийн шинэ төсөлд одоогийн хэрэгжүүлж байгаа хуульд хамрагдаагүй асуудлууд багтаж, шударга бус өрсөлдөөний тухай хууль зүйн ”зааг шугам”-ыг улам боловсронгуй болгосон бөгөөд интернетийн шударга бус өрсөлдөөн болон бизнесийн салбарын авилгын хэрэгт чиглэсэн агуулгыг нэмж оруулснаар хууль зөрчсөн үйл ажиллагааг залхаан цээрлүүлэх болон засаг захиргааны торгууль оноох эрч хүчийг нэмэгдүүлсэн байна.
”Зах зээлийн эдийн засгийн үндсэн хууль” хэмээгдсэн шударга бус өрсөлдөөний тухай хуулийг анх 1993 онд хэрэгжүүлж эхэлсэн бол тус хууль нь голч шударга өрсөлдөөнийг хамгаалж, социалист зах зээлийн эдийн засгийн эрүүл хөгжлийг батлахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Гэсэн хэдий ч Хятад улсын зах зээлийн эдийн засгийн хөгжлийг дагалдан, шинэ төлөв байдал, худалдааны шинэ хэв загвар үүсэхийн хирээр уг хуульд зохимжгүй буюу доголдолтой асуудлууд илэрсэн байна. Хятадын Үйлдвэр худалдааны засаг захиргааны удирдлагын үндэсний газрын дарга Жан Мао хэлэхдээ: нэгд, практикт шинээр гарч байгаа дэг журмыг эвдэх, шударга бус өрсөлдөөний шинжтэй үйл ажиллагааны талаар одоогийн мөрдөж байгаа хуульд дурдаагүй юм. Одоогийн мөрдөж байгаа хуульд дурдсан шударга бус өрсөлдөөний үйл ажиллагаа, түүний шинж тэмдгийн өөрчлөлт хувиралт нь шударга бус өрсөлдөөний хууль хэрэгжилтэд бүрэн гүйцэд үндэслэл болж чадахгүй байна. Хоёрт, шударга бус өрсөлдөөний ажиллагааны тухай дүрэм тогтоол болон түүнийг засах механизм нь боловсронгуй бус байна. Иргэний хэргийн хохирол төлөх хэмжээний шударга бус өрсөлдөөний үйл ажиллагааг засан цэгцлэх явц дахь үүргийг цаашид эрчимжүүлж, засаг захиргааны шалган шийтгэх арга хэмжээг цаашид шинэчлэх хэрэгтэй байна. Хэргийн явцад болон хэргийн дараа хяналт тавих шаардлагын дагуу иргэний хэргийн хариуцлага болон засаг захиргааны шийтгэлийг бодитоор уялдуулах шаардлагатай байгаа бөгөөд эрүүгийн хариуцлагыг хамгийн эцэст нь авах арга хэмжээ болгох хуулийн тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй байна.
Хуулийн цоорхой нь бизнесийн эмх замбараагүй өрсөлдөөнийг хурцдуулж байна. Үүнд олон нийтийн анхааралд орсон Тенсент компани болон 360 компанийн маргааныг дурдаж болно. Энэ нь аж ахуй эрхлэгчдийн шударга өрсөлдөөний ойлголт дутуу байгаа болон одоогийн мөрдөж байгаа хууль иймэрхүү шинэ байдлыг зохицуулах арга байгааг харуулж байна. Нийслэлийн эдийн засаг худалдааны их сургуулийн хууль зүйн дээд сургуулийн дэд профессор Жоу Шүжүн хэлэхдээ,
Тенсент компани болон 360 компанийн маргаанд хоёр тал нөгөө нэг талынхаа программ хангамжийг хаасан боловч тэдний программ хангамж маш өргөн хэрэглээтэй байсан. Харилцан бие биеийнхээ программ хангамжийг хаах нь ерөнхийлөн ашиглах боломгүй болгож, хэрэглэгчид зөвхөн нэгийг нь сонгохоос өөр аргагүй болжээ. Гэвч одоогийн мөрдөж байгаа шударга бус өрсөлдөөнийг эсэргүүцэх хуульд интернет сүлжээний салбарын шинэ хэлбэрийн шударга бус өрсөлдөөний тухай агуулга байхгүй юм.
Интернетийн салбарт гарч буй асуудлуудад чиглүүлэн хуулийн төсөлд шударга бус өрсөлдөөнийг хориглох хуулийн заалт нэмж сайжруулжээ. Эзэгнэгчид техникийн арга хэлбэрийг ашиглан интернетийн салбарт саад хийх мэтийн хэрэглэгчийн сонголтыг өөрчилөх, бусад эзэгнэгчдийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх үйлдэл хийхгүй байхыг дурджээ. Нэгд, хууль ёсны интернетийн үйлчилгээнд зөвшөөрөлгүйгээр холбоос оруулан, өөрийн нүүр хуудас руу хүчээр шилжүүлэх. Хоёрт, хэрэглэгчийг хуурах, албадах зэргээр хууль ёсны интернет үйлчилгээг хаалгах, урсгах, өөрчлөх. Гуравт, бусад хүмүүсийн хууль ёсны интернетийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэвийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцох буюу хохироох. Дөрөвт, бусдын хууль ёсны интернетийн бүтээгдэхүүн болон үйлчилгээг ёс бусаар хаах зэрэг болно. Хятадын үйлдвэр худалдааны захиргааны дарга Жан Мао:
”Интернетийн салбар шударга бус өрсөлдөөнийг эсэргүүцэх шаардлагыг үндэслэн энэ төслийг нэмж боловсруулан, аж ахуй эрхлэгчид технологийн арга барилаар бусдад нөлөөлөх үйл ажиллагааг хориглохыг зорьсон”. Хуулийн төсөлд мөн худалдааны хээл хахуульд цохилт өгөхийг тогтоосон. Аж ахуй эрхлэгчид худалдаанд нөлөөлж мэдэх гуравдагч талд хээл хахууль өгөхгүй байж, гуравдагч тал авилга авахгүй байхыг заасны зэрэгцээ худалдаанд нөлөөлж мэдэх гуравдагч тал гэдэг нь албан тушаал эрх мэдэлдээ ашиглан худалдаанд нөлөөлж мэдэх албан нэгж болон хувь хүнийг зааж байна хэмээн тодотгосон байна.
-
2017 оны 2 сарын 22
Энэ сарын 13-ны өдөр Малайз Улсын Куала Лумпур хот дахь олон улсын нисэх онгоцны буудалд бусдад хорлогдож амиа алдсан Ким Чен Намыг хөнөөсөн байж болзошгүй хоёр эмэгтэйгээс байцаалт авч эхэлжээ.
-
2017 оны 2 сарын 22
Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев улсынхаа Дэд ерөнхийлөгчөөр эхнэр Мехрибан Алиевийг томилсон талаар “www.channelnewsasia.com” сайт мэдээллээ.
Уг мэдээллийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас баталжээ.
Азербайжаны Үндсэн хуулиар Дэд Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэх боломжгүй үед улсаа удирдан явуулах юм.
Тус улс өнгөрсөн оны есдүгээр сард үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан билээ. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 85 хувь нь Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахыг дэмжсэн юм.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байсан билээ. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг долоон жил хүртэл сунгажээ. Мөн Дэд ерөнхийлөгчийн орон тоог нэмсэн байна.
-
2017 оны 2 сарын 22
Америкийн Вашингтон дэх амьтны хүрээлэнгийн хулсны баавгай эх орондоо буцаж ирэхээр боллоо
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2017-02-21 17:07:17
ХОУР ярьж байна. Сайн байцгаана уу эрхэм сонсогчид оо. Америкийн Вашингтон дэх Смитсоны амьтны төв хүрээлэнд сүүлийн үед хулсны баавгайг сонирхох хүмүүс олширч, хөл хөдөлгөөн ихтэй байна. 3 настай хулсны баавгай Баобао эх орондоо буцах болсон учраас тухайн нутгийнхан салж ядсан сэтгэлээр үдэж байгаа нь энэ билээ. Орон нутгийн цагаар 15-нд, ХОУР-аас Америкт суугаа сэтгүүлч Лю Шяо хүн Смитсоны амьтны төв хүрээлэнгийн хулсны баавгайн ордны удирдлага болон асрагчидтай уулзаж ярилцсан юм.
Хулсны баавгай Баобаог Смитсоны амьтны төв хүрээлэнгийн амин эрдэнэ гэлцдэг. Тус хүрээлэнгийн хулсны баавгайн ордны даргын орлогч Лоре Томпсоны танилцуулснаар ”Баобао гэдэг хулсны энэхүү баавгайн эх Мэй Шян Америкт байх хугацаандаа буюу 2005 онд Тай Шань гэдэг эр бамбарууш төрүүлснээс хойш дахин төрөөгүй байж байгаад 2012 онд хоёр дахь бамбаруушаа төрүүлсэн боловч тэр нь долоохон хоног амьдраад энэ хорвоог орхисон юм. Тэгэхээр Баобао мэндэлсэн нь үнэхээр гайхамшиг байлаа.
Лоре Томпсоны ”Бид энэ Баобаог нэгэн гайхамшиг хэмээн ярьдаг. Энэ маань бидний олон жил хүсэн хүлээсэн бамбарууш юм. Тай Шань 2005 онд төрсөн. Харин Баобао 2013 онд төрсөн. Энэ хоёр бамбарууш олон жилийн зайтай төрсөн болохоор олон ч мэргэжилтэн Мэй Шянг дахиж төрөхгүй гэж үзэж байсан юм. Баобао мэндэлж тэдний таамаглал буруу байсныг мэдрүүлсэн даа” гэжээ.
Баобао ийм их хувь тавилангаар мэндэлсэн болохоор Вашингтоны олон нийтийн хайр энхрийллийг ихээр татсан болов уу гэж тус амьтны хүрээлэнгийн зүгээс Хятадаас Америкт суугаа элчин сайдын яам, Америкаас Хятадад суугаа элчин сайдын яамдтай хамтран интернет сүлжээгээр бамбаруушинд нэр өгөх ажиллагааг зохион явуулж, даян дэлхийн анхаарлыг татсан ба шалгаруулалтын дүнд тухайн үед Америкаас Хятадад сууж байсан элчин сайд Лүө Жяхүйгийн өгсөн ”Баобао” гэдэг нэр олны дэмжлэгийг авснаар бамбарууш тийнхүү Баобао нэртэй болсон юм.
Баобао бамбаруушны асрагч Марти Деари ”Баобао маань эрх танхи зангүй, харин ч маш чадварлаг, гэхдээ жаахан омголон байдаг л даа” хэмээн сэтгэл хөдлөн хэлж байсан юм.
Марти Деари ”Баобао бие даасан, өөрийнхөөрөө зантай. Хар нялхаасаа л модонд авирах дуртай. Эх нь ч адилхан, бид ч адилхан модноос нь буулгаж авах гэж үнэхээр цөхрөнгөө бардаг. Тэр өөрийнхөөрөө л байх дуртай, бид заримдаа энэ үнэхээр муур шиг юмаа гэлцдэг. Зүгээр суухгүй, мөн олонтойгоо байдаггүй болохоор хаяа нэг ирээд ноолохоор нь бид үнэхээр их баярладаг юм” гэжээ.
Марти Деаригийн танилцуулснаар сүүлийн үед хулсны баавгайн ордны мэргэжилтнүүд Баобаог нисэх онгоцны бүхээгт суулгах дасгал хийлгэж байгаа юм байна. ”Баобао маань бие дааж сурснаараа аргагүй амархан дасаж байна даа, дэндүү их дасаад онгоцны бүхээгээс гарах дургүй болчихвий гэж санаа зовох юм” гээд Марти Деари инээмсэглэж байлаа.
Баобаог хар багаас нь эх оронд нь буцаах бэлтгэл хийсэн тухайгаа тус хүрээлэнгийн хулсны баавгайн ордны даргын орлогч Лоре Томпсон ийн хуучилсан юм.
Лоре Томпсон ”Баобаог хар нялхаас нь бид дасгал хийлгэж, эх оронд нь буцаах бэлтгэл хийлгэж байлаа. Бид үндсэн мэдлэгтэй болгосон. Жишээ нь өөрийн бие эрхтнээ таних, цус авах, ЭХО зэргийг мэддэг болгосон. Эх орондоо буцсаны дараа хээл тогтох үед сурсан эдгээр зүйлс нь хэрэг болох юм” гэжээ.
Харийн нутагт төрсөн хулсны баавгайнуудыг 4 настай болохоос нь өмнө эх оронд нь буцаадгийг хүмүүс мэддэг боловч их олон хүн Баобаог явуулах дургүй байгаагаа илэрхийллээ хэмээн Лоре Томпсон ярьж байлаа.
Багшилж байгаад тэтгэвэртээ гарсан 75 настай хатагтай Потемкин хулсны баавгайг их шохоорхдог ажээ. Тэрээр сэтгүүлчид хэлэхдээ ”би өдөр болгон цагаан ордон уруу утсаар ярьж, Баобаог эндээ байлгах талаар Хятад улсын даргатай ярихыг Америкийн ерөнхийлөгчөөс шаардаж байна” гэжээ.
Энэ асуудалтай холбогдуулан Лоре Томпсон хэлэхдээ ”Баобао маань өсөж том болж байгаа болохоор өөрийн гэсэн амьдралтай байх шаардлагатай. Эх орондоо буцаж ханьтай болж, үржиж төлжин, удам угсаагаа залгах ёстой. Вашингтонд байгаад байх юм бол гав ганцаараа өтөлнө шүү дээ” гэжээ.
-
2017 оны 2 сарын 21
Малайз улсын цагдаагийн газраас тус улсад амь насаа алдсан Хойд Солонгосын иргэн Ким Чен Намыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан тус улсын иргэнийг саатуулжээ.
-
2017 оны 2 сарын 21
НАСА нарны аймгаас гадна орших гаригуудын талаар шинэ мэдээлэл өгөхөө мэдэгдлээ.
-
2017 оны 2 сарын 20
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намын үхэл Малайз, БНАСАУ-ын харилцаанд сэв суулгаад байна. Малайз улс Пхеньянаас Элчин сайдаа эгүүлэн татлаа.
-
2017 оны 2 сарын 20
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цуваанд халджээ. Түүнийг Флорида муж улсын Палм-Бич нисэх онгоцны буудлаас хувийн эдлэн болох
-
2017 оны 2 сарын 20
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрөгч долоо хоногийн эхээр Малайзын Куала Лампур хотын олон улсын нисэх буудалд байхдаа бусдад хорлогдож амиа алдсан билээ.
-
2017 оны 2 сарын 19
Зимбабве улсын ерөнхийлөгч, 92 настай Роберт Мугабэ хэрвээ ирэх жил болох сонгуулийн өмнө нас барвал түүний шарилыг сонгуульд өрсөлдүүлэх хэрэгтэй гэж Мугабэгийн эхнэр нь мэдэгджээ.
-
2017 оны 2 сарын 19
ОХУ-ын Кушва хотод амьдардаг нэгэн ахлах сургуулийн сурагч гаргүй хүмүүст зориулсан компьютерийн хулгана бүтээжээ. Зохион бүтээгч Сергей Халявин шинэ бүтээлээ өөртөө
-
2017 оны 2 сарын 19
Америкийн “Жоржи” клубийн өсвөрийн хөлбөмбөгчин 16 настай Руби Нсеймон тоглолтын үеэр толгойдоо хүнд бэртэж, ухаан алдаж, комд оржээ.
-
2017 оны 2 сарын 19
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намын үхэлтэй холбогдуулан Умард Солонгосын нэгэн иргэнийг Малайзын цагдаа нар баривчилжээ.
-
2017 оны 2 сарын 18
Ким Жөн Ун Пхеньянд ресторан нээхийг зөвшөөрчээ
-
2017 оны 2 сарын 17
Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Нам Малайзи улсад алагдсан тухай сүүлийн хоёр хоногийн хамгийн дуулиантай мэдээлэл байлаа.
-
2017 оны 2 сарын 17
Америкийн эрдэмтэд Уинстон Черчиллийн урьд өмнө нь нийтлэгдэж байгаагүй гар бичмэлийг олжээ. Тус гар бичмэлд манай гарагаас өөр газарт амьдрал оршин байдаг тухай бичсэн байна. Улс төрчийн бичсэн энэ эссэг лхагва гарагт “Nature” сэтгүүлд нийтэлжээ.