“Аз жаргалтай алтан гахай” сэдэвт цасан баримал Хятадын Харбин хот дахь Тайян арлын үзэсгэлэнгийн паркт саяхан нээлтээ хийжээ. Үүнийг удахгүй болох гахай жилийг угтаж авахыг бэлгэдэн бүтээсэн байна. Цасан баримлыг гурван гахай бүжиглэж буйгаар дүрсэлсэн бөгөөд баримлын өндөр нь 12 метр, урт нь 22 метр аж.
Сонирхуулахад, Харбин нь манж хэлээр “Загасны тор хатаадаг газар” гэсэн утгатай үгнээс гаралтай байна. Өвөл нь маш хүйтэн болдог тул “Мөсөн хот” гэх нь ч бий. Тиймээс ч жилд хэд хэдэн удаа цас болон мөсөөр бүтээсэн олон арван үзэсгэлэн дэлгэгддэг. Мөн өвлийн улиралд босдог үзэсгэлэнт мөсөн хотхон болон Хятад, Оросын худалдааны гол хот гэдгээрээ алдартай.
Л.Сайнаа