Загвар гаргахаас эхлээд үйлдвэрлэлийн эцсийн шат дамжлага хүртлээ хувийн хөрөнгө оруулалттай Хятадын анхны пуужингийн үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлжээ. Энэ нь салбартаа Хятадын төдийгүй Азийн хамгийн том үйлдвэр болж байна. Жөжян мужийн Хужоу хотод байгуулагдсан шинэхэн үйлдвэр Бээжинд төвтэй “LandSpace” компанийнх бөгөөд одоогоор тус компанийн бүтээгдэхүүн болох TQ-12 загварын пуужингийн хөдөлгүүр үйлдвэрлэх гэнэ. Харин ирэх оноос ZQ 2 загварын пуужингийн шингэн түлшний сав үйлдвэрлэх аж.
“LandSpace” нь Азийн пуужин бүтээгч ердөө хоёр дахь хувийн өмчит компани гэнэ. Энэ салбар дахь Азийн анхны хувийн үйлдвэр “Taiki” нь Хужоугийн үйлдвэрээс хэд дахин жижиг юм байна. “LandSpace”-ийн үйлдвэрийн нийт талбай 4.7 га бөгөөд 2022 он гэхэд үйл ажиллагаагаа өргөтгөн, нийт талбайгаа найман га хүртэл тэлэх зорилт тавьжээ.