Кофе нь дэлхийн өнцөг булан бүр дэх хүн төрөлхтний уух дуртай ундааны нэг болоод багагүй хугацааг элээгээд буй. Тэгвэл арванхоёрдугаар сар бол газар тариаланд кофе хураах оргил үе аж. Кофе нь Этиопоос гаралтай бөгөөд домогт өгүүлсэнээр хоньчин Этиопийн Кафа талбайгаас анх олсон байна. Кофены нэр ч мөн Кафа талбай гэдэг үгнээс хувьсан өөрчлөгдсөн гэнэ. Өдгөө Этиопийн кофений буурцагийг далайгаар тээвэрлэн гол төлөв Хятад руу экспортлох болжээ.
Түүнчлэн Хятадын өөрчлөлт, нээлтэд тэргүүлэх байр суурь эзэлдэг Гуандун мужид кофений зах зээл эрчимжих болсон байна. Гуандун мужийн гаалийн мэдээллээр тус мужид 2017 онд кофе болон энэ төрлийн бүтээгдэхүүний импорт 27000 тонн хүрч, улсынхаа импортын дөрөвний нэгийг эзэлжээ. Мөн сүүлийн жилүүдэд тус улсын кофений хэрэглээ хурдацтай өссөн аж. Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрээс чанартай кофе оруулж ирэх болсон нь хэрэглэгчдэд илүү олон сонголтыг бий болгожээ.
Л.Сайнаа