Өнгөрсөн мягмар гарагт Бразилын шинэ Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ тус улсын нийслэл Бразилиа хотноо болсон байна.
Хэт барууны үзэлт намаас нэр дэвшин ялалт байгуулсан түүнийг ажиглагчид “Бразилын Трамп” хэмээн нэрийджээ.
Тэрбээр Өнгөрсөн оны 10 дугаар сарын 28-нд болсон Бразилын Ерөнхийлөгчийн сонгуульд 63 настай Ж.Болсонару Ажилчны намаас нэр дэвшигч Фернандо Хаддадтай өрсөлдөж, илт давуугаар ялсан билээ.
Л.Сайнаа