Цагаан хэрмийн Мин гүрний үед баригдсан нэгэн хэсгийг археологичид Хятадын умард хэсгийн Хэбэй мужийн нутгаас олж илрүүлсэн байна.
Уань хотын нутаг дэвсгэрээс олдсон тус хэсэг нь 2007 онд уг бүс нутгаас олдсон Цагаан хэрмийн 19 жижиг хэсэгтэй төстэй бөгөөд энэ нь тэр бүхэн нийлээд нэгэн бэхлэлт байсныг нотолж буй аж.
Тус хэрмийн хэсгийг шохойн чулуугаар барьсан бөгөөд уулархаг бүсийн хоёр толгодын дунд хөрс шороо, өвс ногоонд хучигдан нуугдсан байжээ.
Л.Сайнаа