ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Украинаас импортлодог 510 сая ам.долларын өртөг бүхий 50 нэр төрлийн бараанд хориг тавих тухайгаа өчигдөр мэдээлжээ. Энэ нь ОХУ-ын бараанд тавьсан хоригоо сунгасан Киевын эсрэг авч буй хариу арга хэмжээ бөгөөд Украины тал хоригоо буцаавал бид ч мөн адил хариу үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Тодруулбал, Украины Засгийн газар арванхоёрдугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын 30 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд тавьсан хоригоо ирэх оны сүүлч хүртэл сунгасан юм.