-
2017 оны 1 сарын 31
Нигерийн Лалын номлогч Альхажи Мохаммед Абубака Белло Масаба 93 насандаа таалал төгсчээ. Тэрээр дэлхийн хамгийн олон эхнэртэй нэгэн байсан юм. Таалал төгсөхдөө 130 эхнэр, 203 хүүхэдтэй байжээ. Энэ тухай Nigeria’s Daily Trust мэдээлэв.
Лалын номлогч Масаба олон эхнэртэй байхад тус бүртэй нь хамт шөнийг өнгөрүүлэх хэцүү байдаг гэж нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө дурьджээ. Гэхдээ энэ бүхэнд Аллах бурхан түүнд тусалж, хайр ивээлээ хайрладаг гэсэн байна.
Масабагийн гэр бүлийг харах өнцгийг тийм ч олон хүн дэмждэггүй байсан гэнэ.
Масаба 84 насандаа 86 эхнэр, 170 хүүхэдтэй байжээ.
Лалын шүүх Коран судрын дагуу 4 эхнэртэй байхыг ч шаардан, шаардлагыг биелүүлэхгүй бол цаазын ял оногдуулна ч гэсэн байна.
Коран сударт 4 болон түүнээс олон эхнэртэй байсны төлөө ямар нэгэн хариуцлага тооцно гэсэн зүйл заалт байхгүй гэж Масаба өөрийгөө өмгөөлж байжээ.
-
2017 оны 1 сарын 30
Шинийн нэгэнд бүх Хятадад давхацсан тоогоор 65.2 сая хүн аялав
-
2017 оны 1 сарын 30
Гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээн уралдаануудаас Ертөнцийн гоо бүсгүй буюу Miss Universe чансаагаараа эхний 3-т ордог юм. Энэ жилийн “Miss universe-2017”-ын эцсийн шат Филиппин улсын нийслэл Манила хотноо болж өнгөрлөө.
“Miss universe-2017”-ын титмийн эзнээр Францын гоо бүсгүй Ирис Миттенар шалгарчээ. Тэрээр 1993 онд төрсөн бөгөөд 2015 оны Францын гоо бүсгүйгээр шалгарч байсан аж. Ирис Миттенар “Miss universe” титмийн эзэн болсон хоёр дахь Франц бүсгүй бөгөөд 1990 оноос хойш тус тэмцээнд түрүүлж буй анхны Европ эмэгтэй боллоо.
Харин тэмцээний хоёрдугаар байрт Гайти улсын гоо бүсгүй Ракцэл Плиссер, гуравдугаар байрт Колумбын Андриа Товар нар тус тус шалгарчээ.
-
2017 оны 1 сарын 30
Америкийн Телевиз болон Радионы шилдэг жүжигчдийг шалгаруулдаг ”SAG Award” буюу ”Screen Guild Award 2014” наадам АНУ-ын Лос-Анжелес хотноо амжилттай болж өнгөрлөө. Энэхүү шагнал гардуулах ёслол 1995 оноос хойш Холливудад зохиогдож байгаа бөгөөд энэ удаад SAG шагнал гардуулах улаан хивсний ёслол дээр алдартнууд хэрхэн хувцасласныг сохирхоцгоое.
-
2017 оны 1 сарын 29
Өндрөөсөө болж шийтгүүлэх нь
-
2017 оны 1 сарын 29
Япончууд дорны уламжлалаар цагаан сар тэмдэглэдэг боловч баярын өдрийг билгийн тооллоор тогтоодоггүйгээрээ Азийн бусад орноос ялгаатай. 1873 оноос хойш Японд сарны тооллоор Цагаан сар тэмдэглэх заншлыг халжээ.
-
2017 оны 1 сарын 28
Үерийн улмаас хүмүүсийг нүүлгэн шилжүүллээ
Малайз улсад хэдэн өдөр дараалан бороо орсны улмаас хүчтэй үер буусан учир 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүллээ. Тодруулбал, тус улсын зүүн болон зүүн хойд нутгийн байдал хүнд байгаатай холбогдуулан эхлээд 2000 орчим, дараа нь 8.2 мянга гаруй f хүнийг нүүлгэж, байгалийн гамшгаас дүрвэгсдэд зориулан байгуулсан хэдэн арван төвд тараан байрлуулжээ. Үүний саиуу үерт олон зам боогдсон учраас аврагчид хэд хэдэн сууринд хүрч чадаагүй байна. Үерт Селангор, Перак, Малакка, Сабах, Саравак, Паханг болон Негри-Сембилан муж автжээ.
-
2017 оны 1 сарын 27
Евро бүсийн инфляц өсөх хандлагатай байгаа боловч евро бүсийн одоогийн хэрэгжүүлж байгаа тэг хүүтэй бодлогоо өөрчлөхгүй гэж Европын төв банк 19-нд мэдэгджээ.
Европын холбооны статистикийн саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2016 оны 12-р сард евро бүсийн инфляц 1.1 хувиар нэмэгдсэн нь 3 жилийн турших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Европын төв банкны гол үүрэг нь евро бүсийн барааны үнийн тогтвортой байдлыг баталгаажуулж, евро бүсийн инфляцыг 2 хувийн дотор тогтоон барих явдал юм. Ноднингийн 12-р сард евро бүсийн инфляц нэмэгдэх нь илэрхий болсон ч Европын төв банкны дунд хугацааны зорилтоос доогуур байна.
Одоо евро бүсийн инфляц өндөр байгаа шалтгаан нь олон улсын нефтийн үнэ өссөнтэй холбоотой. Эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн хүчин зүйлийг эс тооцвол евро бүсийн инфляцын хэмжээ нэлээд доогуур байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
-
2017 оны 1 сарын 22
Хэт таргалах явдал өнөөдөр бүр дэлхий дахины тулгамдсан асуудал болж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байна. Таргалах нь зөвхөн жин нэмэх төдий биш, арьсан доорхи өөхлөг давхарга нэмэгдэж энэ нь улмаар дотоод эрхтнүүдэд нөлөөлөн тэдний эргэн тойронд өөх бий болж тэдний үйл ажиллагаанд нь муугаар нөлөөлдөг байна.
Жин нэмснээр хүмүүс өөрийгөө хянах нь багасч, бухимдан, нийгэм болон бусадтай харилцахдаа сэтгэлийн хөөрлөөр хандаж, сэтгэцийн асуудлуудтай болдог гэнэ.
Жин нэмрснээр зөвхөн сэтгэцийн асуудал үүсгээд зогсохгүй өөр бусад олон төрлийн элэг, бөөр, зүрх судасны тогтолцооны өвчин үүсгэх нөхцөл болно. Мөн чихрийн шижин, хадар үүсгэх ч магадлалтай.
Тарган хүмүүс энэ өвчнүүдээр өвчлөх нь жирийн хүмүүсээс 6-9 дахин их байдгийг эмч нар нотолж байна.
Таргалах нь амьдрах насыг 4-5 жилээр богиносгож хэт тарган хүмүүсийнх бүр 10-15 жилээр хорогддог байна. АНУ-ын суурь өвчин судлалын Үндэсний хүрээлэнгийн судалгаагаар жил бүр 300 мянга орчим америк хүн хэт таргалсны улмаас хорвоог орхидог гэжээ.
2014 оны мэдээгээр манай гариг дээр 18-аас дээш насны 1,9 тэрбум хүн жнгийн илүүдэлтэй гэж гарчээ.
Бүс нутгаар нь авч үзвэл Европ тивд гэхэд л насанд хүрсёэн иргэдийн нь 15-25 хувь нь жингийн илүүдэлтэй гэж гарсан байна.
Хөгжилтэй орнуудад янз бүрийн үнэлгээгээр хүн амын нь 35-55 хувь жингийн илүүдэлтэй байгаа бол Канад, АНУ, Австрали, Их Британи, Шинэ Зеланд, Грек зэрэг орнуудад бүр 60-70 хувь нь тарган гэж гарчээ.
Хэт тарганчуудын дотор эмэгтэйчүүд 52 хувийг эзэлдэг гэсэн байна.
Хамгийн гол нь манай гаригийн хүн амын доторхи тарганчуулын эзлэх хувь байнга нэмэгдэж байгаад мэргэжилтнүүд сэтгэл зовниж байна. Зөвхөн Их Британид гэхэд л тарган хүмүүсийн тоо сүүлийн 25 жилд тав дахин нэмэгдсэн гэсэн тоо гарчээ.
Сүүлийн жилүүдэд таргалах явдал хүүхэд залуусын дунд нэмэгдэж байна гэж энд өгүүлсэн байна. Хөгжилтэй орнуудын залуусын 25 хувь нь жингийн илүүдэлтэй гэсэн тоо ч байна.
Хүүхдүүдийн 50 хувь нь зургаан наснаасаа таргалж эхлэн өсвөр насандаа энэ нь 80 хувь болтол өсдөг гэжээ.
Ийм ч учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага таргалах явдлыг бүр дэгдэлтийн хэмжээнд хүрлээ гэж үзэж байна.
Таргалах нь ингэж дэгдэлтийн хэмжээнд хүрсэн нь зөвхөн тухайн хүндээ биш улс орныхоо төсөвт ч тодорхой хэмжээгээр нөлөөлж эхэлсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн тооцсоноор бол хөгжилтэй орнууд таргалахын эсрэг төсвийнхөө долоо орчим хувийг зардаг болжээ.
АНУ-д гэхэд л хэт таргалалтыг эмчлэхийн тулд жил бүр 150 орчим сая доллар зардаг гэнэ. Үүнтэй хамт хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрлөх чадвар буурч байгааг тооцвол…..Ингээд болоход АНУ-д таргалах явдалтай тэмцэхэд нийт 270 орчим сая доллар сул алдаж байна.
НҮБ-ын илтгэлд энэ тухайд хэт таргалах явдал ихэссэнээр хөдөлмөрийн бүтээмж буурч, харинэ эмүүл мэндийн даатгалын хэмжээ 3,5 их наяд долларт хүрч байгаа нь Дотоодын нийти бүтээгдхүүний таван хувьтай тэнцэнэ гэжээ.
Тэгэхэд энэ тоо 20 жилийн өмнө буюу 1995 онд хоёр дахин бага байсан юм шүү дээ.
Хэт таргалахын гол шалтгаан нь юу вэ.
Эмч нар бол таргалаад байгаагийн гол шалтгаан нь хоол хүнс, энерги зарцуулалттай холбон тайлбарлаж байна. Бүр 95-97 хувь нь үүнтэй холбоотой гэжээ. Энд хоол хүнсний илчлэг чанар нэмэгдсэн бол орчин үеийн хүний биеийн хүчний идэвх суларсантай холбож байгаа юм.
Удамшил генитэй холбоотой гэж үзэж байгаа нь тун бага хувь эзэлнэ. Харин таргалахад нас багагүй үүрэгтэй. Нас ахих тутам хүмүүс илүү их иддэг болдог гэнэ.
Зарим хүн таргалах нь боловсролтой бас холбоотой гэж байна. Ийм үндэслэл дэвшүүлэгчид орлого байхад хүмүүс жингээ нэмэхийг эрмэлздэг бол орлого нь нэмэгдэж жин нь нэмэгдээд ирэхээр жингээ хасах сонирхол нэмэгддэг гэж тайлбарлаж байна.
-
2017 оны 1 сарын 22
Попкорн Европт төрсөн өдөр
1630 он: Попкорн гэх эрдэнэ шишийн хөөсөнцрийг мэдэхгүй хүн гэж үгүй байх. Попкорн өндөр хэмд дэлбэрдэгийг хэн анх мэдсэн нь тогтоогдоогүй. Балар эртний хүмүүс л гар түймрийн үеэр түүнийг мэдэж авсан байлгүй.
Тааламжтай нөхцөлд эрдэнэ шишийн үр урт удаан хугацаанд хадгалагддаг. Перуд археологчдын хийсэн малтлаг үүнийг гэрчилж байгаа юм. Тэдний нас нь мянгаас илүү жил ч гэсэн тэдний ихэнхийг попкорн хийхэд ашиглаж болохоор. Үрээс гадна уг малтлагаар попкорн хийх сав суулга олдсон байв.
ХVI зууны эхээр Мексикийн хүн ам попкорныг хоол хүнснээс гадна үсний чимэг, зүүлт болгон хэрэглэж байжээ. Европчууд энэ хөөсөн хүнсийг зөвхөн 1630 онд мэдэж авчээ.Тэр жилийн яг энэ өдөр конлончлогчид Кводекуайн омгийн удирдагчаас нэг уут попкорн бэлгэнд авсан байв. Түүнээс хоёр зууны дараа
Чарли Критоз гэдэг хүн попкорн бэлтгэх «Поппер» гэх машиныг бүтээжээ.
1905 оны Оросын хувьсгалын эхлэл
Цуст ням гариг. Уран зураг
1905 он: Нэгдүгээр сарын 9-ний (шинэ тооллын 22) эмгэнэлт хэрэг явдал хувьсгалын эхлэлийг өдөөв. Бараг бослого байхаар төлөвлөгдсөн ажилчдын жагсаал эхлээд тийм эмгэнэлд хүргэхээр харагдаагүй юм. Тэд хааны зургийг бариад гоёчихсон хаанд гуйлт хүргэхээр явж байжээ. Гүйцэтгэх чуулганыг нэн даруй хуралдуулж, түүнийг нийтийн нууц тэнцүү саналаар цуглуулах, улс төрийн хоригдлуудыг суллах, иргэний эрхийг өргөтгөх зэрэг шаардлага тавьсан байлаа.
Хар лам Георгий Гапон жагсаалыг толгойлж явсан ба тэрээр ажилчдыг турхирсан өдөөн хатгагч байжээ. Хувьсгал гэж бодоо ч үгүй явсан хүмүүсийг тэрээр армийн галд оруулсан байв. Хүмүүс урдаас нь гал нээсэн арми ба араас нь турхиран шахсан хувьсгалчдын дунд учраа ололгүй явжээ. Гапон энэ цуст хэргийг өдөөсний дараа зугтан гадаадад гарсан байлаа. Уур хилэн нь бадарсан олон дэлгүүр хоршоог ниргэн тонож, цэрэг, цагдаа нарт халдсан байв. Олон хүн алагдсан ба тэдний тоо олон баримтуудад зөрөөтэй байдаг.
Энэ хэрэг явдлын дараа либерал сөрөг хүчин идэвхжиж, хувьсгалт байгууллагууд төрөн Оросын анхны хувьсгал эхэлжээ.
Зөвлөлтийн коммунистуудын удирдагчийн амийг хөнөөхөөр оролдов
Л.И. Брежнев
1969 он: Энэ өдөр Москва «Союз-4» ба «Союз-5» сансрын хөлгийн нисгэгчдийг угтаж байлаа. Тэднийг угтсан цуваанд ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев явж байсан ба телевизийн шууд нэвтрүүлэг гэнэтхэн тасарчээ. Хүмүүс бодит мэдээлэлгүй, элдвийг таамаглаж байлаа. Маргааш нь сансрын нисгэгч нарт халдсан гэж ТАСС мэдээлсэн боловч хүмүүс Брежневыг л буудсан гэдэгт нь итгэлтэй байсан ажээ. Ломоносов хотод байрлаж байсан геодезийн 61 дүгээр отрядын 23 настай офицер Виктор Ильин ангиасаа хоёр гар буутай оргон Москвад ирээд өөрийн авгийн цагдаагийн хувцсыг өмсөөд саадгүйгээр Кремлийн Боровицкийн цамхаг хүрч ирсэн байв. Төр засгийн цуваа Улаан талбайд орж ирэхэд Ильин цувааны хоёр дахь машинд Брежнев яваа гээд уг машиныг буудсан юм.
Цувааг хамгаалж явсан мотоциклчин түүнийг дайрч унаган өөрөө шархадсан байв. Машиныг буудсаны дараа сансрын нисгэгчид Терешкова, Николаев, Береговой ба Леонов өөр машинд суун маршрутаараа явсан байв. Үүнээс хоёр хоногийн дараа л Ильин Брежнев өөр машинд явсныг мэджээ. Тэрээр маргааш нь тэтгэвэртээ гарах ёстой байсан лимузины жолоочийг хөнөөсөн ба сансрын нисгэгч Леоновыг хөнөөх шахсан байв. Жолоочийг хөнөөснийг нь 37 жилийн дараа Ильинд бололцоо гарч Леоноваас уучлалт гуйхад нь тэр өршөөсөнгүй. Ильин хуулийн дээд хэмжээ авах байсан ч түүнийг мэдрэлийн гажигтай хэмээн мэдрэлийн эмнэлэгт 20 жил байлгажээ. Тэрээр 1990 онд л тэндээс чөлөөлөгдсөн байлаа.
-
2017 оны 1 сарын 21
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Конгрессын ордны өмнө тангараг өргөлөө. Тэрбээр АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абраам Линкольн, 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама нарын тангараг өргөх ёслолын үеэр ашиглаж байсан библь дээр тэрбээр зүүн гараа тавиад, баруун гараа өргөн “Дональд Жон Трамп би АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүх хүч чадлыг дайчлахаа тангараглаж байна. Бурхан надад туслах болтугай!” гэж хэлсэн юм. Түүний тангараг өргөх ёслолын үйл ажиллагааны гэрэл зургийг хүргэж байна.
-
2017 оны 1 сарын 20
Түүнийг Tracy Lagondino гэдэг. 1974 онд төрсөн бөгөөд өөрийгөө эрэгтэй хэмээн бодож нэрээThomas Beatie болгосон өөрчилсөн. Тэрээр Дэлхийн хамгийн анхны жирэмсэн эрэгтэй гэдгээрээ хэдийн танигдсан. Тэрээр нэг биш, хоёр ч биш, бүр гурван удаа төрсөн.
-
2017 оны 1 сарын 18
Швейцарын Холбооны Улсын Давос хотноо энэ сарын 17-20-ны өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад болж байна. Энэ удаагийн чуулга уулзалтад 80 орчим улсын төр, засгийн өндөр, дээд хэмжээний төлөөлөгч, олон улсын 40 орчим байгууллагын удирдлага болон улс төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 2600 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Ингээд чуулга уулзалтад хэн хэн ирснийг хүргэж байна.
-
2017 оны 1 сарын 17
69 настай мисстэй танилц БНХАУ-ын ”Miss Tourism International 2016” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний ялагчаар 69 настай Хан Бин тодорчээ. ”Miss Tourism International” тэмцээн нь Хятадын аялал жуулчлал, соёлыг дэлхийд таниулах болон дотоод гоо үзэсгэлэнг тодотгох гол зорилготой аж. Тиймээс уг тэмцээнд 40-75 насны эмэгтэйчүүд оролцдог байна.
-
2017 оны 1 сарын 15
Эвдэрсэн завьтай далайд нэг cap хөвөөд амьд гарчээ
-
2017 оны 1 сарын 15
Европын орнуудад төрөлт улам багасчээ
-
2017 оны 1 сарын 14
“Алтан бөмбөрцөг” наадмын улаан хивсний зочид
-
2017 оны 1 сарын 14
Селена Гомез, Weekend нар шинэ харилцааг эхлүүлжээ
-
2017 оны 1 сарын 14
“Бригад” киноны Саша Беловын “эхнэр” Максим сэтгүүлд гарчээ /фото/
-
2017 оны 1 сарын 12
Хоёр толгойтой хүүхэд төржээ