-
2016 оны 12 сарын 09
Оюутолгой зэсийн баяжмалын экспортоо хэдийд эхлүүлэх нь тодорхойгүй байгаа юм
-
2016 оны 12 сарын 09
АНУ-ын Калифорнид төвтэй Graphiq компаниас гаргасан дэлхийн хамгийн ядуу орнуудын жагсаалтад Монгол Улс 82 дугаарт бичигдсэн байна.
Тэдгээр бэлэн мөнгөний хомсдол ихтэй, дэлхийн хамгийн ядуу буурай орнуудыг жагсаахдаа тэд Дэлхийн банкны 2015 оны тайланд дурдсан нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг үндэслэжээ. Жагсаалтад НҮБ-ын гишүүн 115 орныг багтаасан бөгөөд Хойд Солонгосын эдийн засгийн талаарх судалгаа, тоо баримт хангалттай биш тул жагсаалтад оруулаагүй байна.
-
2016 оны 12 сарын 06
Дакота мужийн уугуул индианчуудаас бүрдсэн жагсагчид Монгол гэр ашиглаж байна. Америкт гэр үйлдвэрлэдэг хоёр гурван газар байдаг аж. Нэг монгол гэрийг 8300 ам.доллараар худалдаалдаг байна.
-
2016 оны 12 сарын 04
Түүнчлэн яг ийм саналыг Хятадад тавьсан гэж Туркийн Ерөнхийлөгч цохон тэмдэглэв. Эрдоган “Би Төвбанктаа зохих тушаал, захирамж өгсөн. Бид энэ санаагаа хэрэгжүүлж чадна гэж найдаж байна. Тэгээд ч дэлхийн зах зээл дээрх хямрал манайд түр зуур нөлөөлөх байх” хэмээжээ.
Туркийн Ерөнхийлөгч өмнө нь өөрийн ард иргэддээ хандан уриалга гаргасан билээ. “Үндэсний валютаа бэхжүүлэхийн тулд доллараа лир (Туркийн мөнгөн тэмдэгт), алтаар солих хэрэгтэй” хэмээн Эрдоган уриалсан. Хамгийн түрүүнд Стамбулын хөрөнгийн бирж энэ уриалгыг хэрэгжүүлж, одоо үндэсний валютаар бүх операциа хийж байна.
-
2016 оны 12 сарын 04
Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараах анхны ажлын айлчлалаа Индианаполисоос эхэллээ. Энд олон мянган ажлын байр хадгалах тохиролцоо хийснээ мэдэгдсэн юм. Тухайлбал агааржуулагч үйлдвэрлэгч ”Карриер” корпорацийн удирдлагуудтай тохиролцоонд хүрч чадсан байна.
Энэ нь хилийн чанад руу үйлдвэрлэлээ шилжүүлэхээр шийдсэн компаниудтай АНУ-ын Ерөнхийлөгч тохиролцох загвар болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Карриер корпораци зардлаа танах зорилгоор Мексик рүү үйлдвэрлэлийнхээ зарим хэсгийг шилжүүлэхээр төлөвлөж байсан ч одоо татгалзаад байна. Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп тус компанид ирэх 10 жилийн хугацаатай 7 сая долларын татварын хөнгөлөлт үзүүлэхээ амалсан байна.
Харин үүний оронд Карриер Корпораци болон толгой компани нь болох ”Юнайтед Техноложис” тус муж дахь үйлдвэрийнхээ шинэчлэлд 16 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Тус компани өнгөрсөн 2 дугаар сард Индиана дахь 2 ч үйлдвэрээ хааж 2 мянга гаруй хүнээ халахаа мэдэгдэж байсан билээ.
-
2016 оны 12 сарын 03
Сармагчны хамгийн ховор төрөл зүйлд багтдаг “Pygmy marmosets” хэмээх гурван одой сармагчин Австралийн Сидней хотын “Sophia” амьтны хүрээлэнгээс алга болсон байна.
Тэрээр алга болсных нь маргааш бяцхан моншийг ээжийнх нь хамт олсон бол эрэгтэй одой сармагчинг одоог хүртэл олоогүй байгаа ажээ.
“Pygmy marmosets” бол дэлхийн хамгийн жижигхэн сармагчин. Түүний биеийн нийт хэмжээ 110-200 мм ба дунджаар 100 грамм жинтэй байдаг. Энэхүү сармагчин нь Бразил, Колумб, Эквадор, Перу, Болив зэрэг улсын ширэнгэн ойд амьдардаг байна. Бяцхан сармагчингуудад заналхийлж байгаа хамгийн том зүйл бол тэдгээрийг худалдаалдаг явдал юм. Тэд хар зах дээр 5000 ам.долларын үнэд хүрдэг байна.
-
2016 оны 12 сарын 03
2011 онд цунамигийн улмаас Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцад учирсан хохирлыг арилгахад 22.6 их наяд иен буюу 201 тэрбум ам.доллар шаардлагатай гэж Японы Засгийн газар тооцоолжээ.
Гэр орноосоо дүрвэсэн иргэдэд нөхөн олговор олгох, цацрагийг ариутгах, АЦС-ыг хаах зэрэгт 11 их наяд иен зарцуулна гэж Японы Аж үйлдвэрийн яам 2013 онд тооцоолж байжээ. 2011 оны гуравдугаар сард Японд есөн баллын хүчтэй газар хөдлөлт болсны дараа цунами үүссэний улмаас Японы зүүн хойд эргийн нутагт ихээхэн хэмжээний хохирол учирсан билээ. Цунамигийн үеэр Фүкүшимагийн АЦС-ын гурван реактор дэлбэрсэн юм. Реактор дэлбэрсний улмаас их хэмжээний цацраг идэвхт бодис ойр орчимд тархаж, 160 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрчээ.
АЦС-ыг хаахад гарах зардал өмнө нь тооцоолж байснаас дөрөв дахин нэмэгдэж, 8.2 их наяд иен буюу 73 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн гэж Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны баримт бичигт дурдсан талаар NHK агентлаг мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 02
Сьерра Леоне улсын Хаилахун дүүргийн 11 настай охины цээж хэсэг буюу хөх нь маш том болж хавдасны улмаас сургуулиа орхиход хүрчээ.
Эмч нар охинд туссан өвчнийг тодорхойлж чадаагүй бөгөөд хөхний томрох явцийг ч зогсоож чадахгүй байгаа аж. Тиймээс охин эцэг эх дэлхий нийтээс охины өвчнийг эдгээж өгөөч хэмээн тусламж хүсчээ.
1
2
3
-
2016 оны 11 сарын 28
Өнөө орой (2016.11.27) Гонконгийн галт шувуу телевизээр ”Өмнөд Солонгосын улс төрийн орчин” нэрт маш сонирхолтой нэвтрүүлэг үзэв. Хөтлөгчийн ярьж байгаа үг өгүүлбэр бүхэн үнэхээр том жин дарах юм аа. Тэр дундаас сэтгэлд хоногшсон цөөн хэдэн мөрийг энд тэрлэе.
Жар далаад оны үед Азийн аж үйлдвэр хамгийн өндөр хөгжсөн улс орны төлөөлөл гэвэл Япон, Умард Солонгос хоёр тооцогддог байжээ. Жараад оны эхээр Өмнөдийн ард түмний амьдрал ядуу зүдүүгийн туйлд хүрээд Азийн хамгийн хоцрогдонгуй орны жишээнд явдаг байсан гэнэ шүү. Ямар сайндаа 1960 онд Өмнөд Солонгосын хүн ам тутамд оногдох үндэсний нийт бүтээгдхүүний хэмжээ дөнгөж 87 доллартай тэнцдэг байхав дээ. Тэр үеийн Монголын ард түмний амьдралыг Өмнөд Солонгостой харьцуулахад бараг л диваажин мэт байсан нь уг нэвтрүүлгийг харж байхад өөрийн эрхгүй ойлгогдож байлаа.
Гэтэл 1961 онд одоогийн ерөнхийлөгчийн эцэг генерал Пак Жөн Хи цэргийн эргэлтээр засгийн эрхийг аваад улс орныг үйлдвэржүүлж, том том бүтээн байгуулалтыг далайцтай эхлүүлснээр 1976 он гэхэд хүн ам тутамд оногдох үндэсний нийт бүтээгдхүүний хэмжээгээр Умард Солонгосоо анх удаа даван гарч цаашаа эрч хүчтэй хөгжлийн замдаа оржээ.
Ер нь улс байгуулснаас хойш төрийн тэргүүний өндөр сэнтийд гарсан бүхий л ерөнхийлөгч нарын дундаас ямар нэгэн томоохон асуудалд холбогдоогүй хүн огт байдаггүй. Тэр байдал нь одоогийн ерөнхийлөгч Пак Гын Хэ дээр ч давтагдаж байгаа. Гэхдээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нарын эмгэнэлт хувь заяа хувь хүн талдаа маш хүнд тусдаг боловч Өмнөд Солонгосын нийгэм, улс төрийн тогтолцоо эрүүлжин, хөгжил дэвшлийн замдаа шуудрахад маш эерэг үүрэгтэй байдаг гэсэн өвөрмөц сонин дүгнэлтийг уг нэвтрүүлэг хийж байна.
Гэхдээ энэ бүхний цаана маш том хүчин зүйл нуугдаж байгаа нь Өмнөд Солонгосын нийт ард иргэд эвлэрэнгүй ноомой бус, тэмцэгч чанартай болох нь сайн сайхан амьдралд хөтлөхөд маш том түлхэц болдог ажээ.
-
2016 оны 11 сарын 27
Удаа дараалсан скандалаас үүдэн нэр хүнд нь буурсаар буй БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн өрөөнөөс 364 ширхэг “Виагра” бэлдмэл олдож бас л шуугиан тарьсан.
Тэгвэл Өмнөд Солонгосын раппер, дуучин Сан Ег шинэ уран бүтээл болох “Bad Year” дуундаа ерөнхийлөгч болон түүний хамтрагч гэгдэж буй Чой Сун Сил нарыг муулсан далд утгыг шингээсэн гэнэ. Өмнөд Солонгосын топ дууны жагсаалтыг тэргүүлж эхэлсэн ”Bad Year” дууны нэрийг солонгос хэлээр “Өлөгчин” гэж орчуулж болох аж.
-
2016 оны 11 сарын 27
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй тэрбумтан Дональд Трамп Кубын ард түмэнд хандан мэдэгдэл хийсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 27
”Хар баасан гараг”-ийн үеэр 40 хүн гэмтэжээ
-
2016 оны 11 сарын 27
Коммунисмийн сүүлчийн оч унтарлаа
-
2016 оны 11 сарын 27
Сүүлийн үед олны анхаарлыг татаад буй Чой Сүн Шил хэмээх эмэгтэйтэй холбоотой шуугианаас Пак Гын Хэгийн улс төрийн байр суурь үлэмж хэмжээгээр ганхан, түүнийг огцрохыг шаардаж буй.
Түүнтэй холбоотой олон факт дэлхий нийтийн анхаарлын төвд ил болсоор байна. Ингээд Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй холбоотой мэдээллийг 24 баримтаар хүргэе.
Баримт 1. Ерөнхийлөгч Пак Гын Хэ өдгөө 65 настай бөгөөд 1952 оны 2 сарын 2-нд БНСУ-ын Тэгу хотод төржээ.
Баримт 2. Тэрбээр 22 настайдаа улс төрд орсон нь харьцангуй эрт улстөрд оролцсон хүмүүсийн нэг юм.
Баримт 3. 1974 онд эцгийг нь хөнөөх гэсэн Хойд Солонгосын явуулгын улмаас ээж нь амь үрэгджээ.
Баримт 4. Хатагтай Пак 1961-1979 онд Өмнөд Солонгосыг удирдаж байсан Пак Жөн Хигийн ууган охин ба эцэг Жөн Хи нь Өмнөд Солонгосын генерал байсан юм.
Баримт 5. Түүний аав Пак Жон Хиг ““харгис удирдагч” байсан гэж үздэг. 1979 онд Өмнөд Солонгосын Тагнуулын төв газрын захирал Ким Жэ Гю түүнийг буудан хөнөөжээ.
Баримт 6. 1979 он буюу таван жилийн хугацаанд албан бусаар Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай гэгдэж байв.
Баримт 7. Тэрбээр Сэнури намаас нэр дэвшиж 2012 оны 12 сарын 19-ний өдөр БНСУ-ын 18 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Баримт 6. Түүний амьдрал хагацал, гунигаар дүүрэн байсан гэж тэрбээр түүхэн номондоо дурдсан байдаг аж.
Баримт 7. Пак Гын Хэ хувьдаа бөөтэй байсныхаа төлөө огцрохдоо тулаад байна.
Баримт 8. Өнөөдөр Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн нэр хүнл 14 хувиар унасан нь амиа хорлосон Ерөнхийлөгч Но Му Хёнгийхоос хэд дахин илүү болоод байна.
Баримт 9. 1998 оноос хойш өдийг хүртэл таван удаа улсын хурлын гишүүнээр сонгогджээ.
Баримт 10. Хөх ордонд амьдарсан 16 жилийнхээ хугацаанд аав, ээж хоёроо цаг бусаар алдсан Пак Гын Хе тухайн үед хамтдаа амьдарч байсан эрэгтэй дүүгийнхээ хамт Хөх ордныг орхин гарч байсан бол 34 жилийн дараа эргэн ирсэн юм.
Баримт 11. “Намайг гэх аав, ээжгүй надад алдах зүйл, авах зүйл нэг ширхэг ч байхгүй. Тиймээс би энэ эх орныхоо төлөө бүх хүчээ дайчлан ажиллана” гэж нэр дэвшигч Пак Гын Хе 2007 онд намынхаа дарга болох хүчтэй өрcөлдөөнд ялалт байгуулах үедээ хэлж байсан удаатай.
Баримт 12. Хэвлэлийнхэн энэ удаа түүнийг улсын мөнгөөр чалх сайжруулагч виагра бэлдмэл худалдаж авсан баримтыг дэлгээд буй юм. Түүний албан өрөөнөөс 364 ширхэг виагра илэрсэн нь олны анхааралд өртөөд байна.
Баримт 13. 2016.11.04-н Хатагтай Пак Гын Хэ 40 гаруй жил найзалсан Чой Сун Силтэй холбоотой асуудлаар мэдэгдэл хийж, ард түмнээсээ уучлал хүсэв. Чойн Сун Силийг Ерөнхийлөгчийн улс төрийн хэрэгт оролцож, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт сэжиглэн баривчлан хорьсон байдаг.
Баримт 14. 2016.11.16-н Солонгос улс түүхэндээ анх удаа төрийн тэргүүнээсээ байцаалт авлаа. Хатагтай Пак прокурорын байцаалтаас өмнө өмгөөлөгч хөлсөлсөн байдаг.
Баримт 15. Чой Сун Силийн аав Чой Тэ Мин өмнө нь буддын лам байсан ба дараа нь христийн шашны номлогч болж, шашны шинэ урсгалыг бий болгож байгаагаа сурталчилж, үүний дараа өөрийгөө бөө хэмээн тодорч байсан нь ард түмний дунд эргэлзээ бий болгоод байна.
Баримт 16 . Чой Тэ Мин нь Пак Гын Хегийн ээжийг нас барсны дараа ээжийнх нь сүнстэй холбож өгнө хэмээн түүнтэй холбогдож, улмаар охин Чой Сун Сил нь дотно найзууд болсон түүхтэй.
Баримт 17. 2016. 11.05-нд Сөүл хотноо Ерөнхийлөгч Пак Гын Хэг эсэргүүцсэн жагсаал түүхэн дэх хамгийн олон хүн хамрагдсан хоёр дахь тохиолдол юм. Жагсагчидын ихэнхи нь оюутан сурагчид байв.
Баримт 18. Энэхүү жагсаал дотоодод төдийгүй гадаадад мөн өрнөсөн юм. Тодруулбал, Бостонд суралцдаг солонгос оюутнууд эсэргүүцэлд нэгдэж байгаагаа илэрхийлжээ.
Баримт 19. Ерөнхийлөгч Пак Гы Хэ өөрийн дотны найз Чуй Сүн Шилтэй холбоотой байж болох бүх албан байгууллага, хүмүүсийг шалгах үүргийг цагдаагийн газарт өгсөн.
Баримт 20. Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн аав Ерөнхийлөгч Пак Жонг Хи хамгийн олон жил буюу 1963-1979 онуудад Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан.
Баримт 21. “Seoul Station” галт тэрэгний буудлын ойролцоо болсон жагсаалд 8000 орчим хүн оролцсон байна.
Баримт 22. Ерөнхийлөгчийн хар багын найз, аав нь бөө нарын удирдагч байсан Чой Сүн Силийн хувийн компьютерооос 200 гаруй албан бичгийн файл олдсоны ихэнхи нь Пак Гын Хэгээс түүнд илгээсэн төрийн нууцад хамаарах бичиг баримт, хэлэх үг, заавар зөвлөгөө байсан нь солонгосчуудын дургүйцлыг төрүүлээд байна.
Баримт 23. Хатагтай Пак Гын Хэ бөө удгануудынхаа нөлөө, тэднийхээ хэлсэн мэргэ төлгөнд итгэж Кэсоны аж үйлдвэрийн бүсийг хааж, эдийн засгийн хамтын ажиллагаанаас бүрэн татгалзсан байх магадлалтай.
Баримт 24. Ерөнхийлөгч Пакад бөө найз нь “Кем Чен Ун эдгэшгүй өвчтэй болсон учир удахгүй болсон, хоёр жилийн дараа гэхэд хоёр Солонгос нэгдэх үйл явц эхэлнэ” хэмээн итгүүлснээр Кэсоны аж үйлдвэрийн бүсийг хаасан гэж үзжээ. Кэсоны аж үйлдвэрийн бүс нь хоёр орныг нэгтгэх мөрөөдлийнх нь эхлэл байсан гэж судлаачид үздэг.
-
2016 оны 11 сарын 26
Дэлхийн өнцөг буланд байрладаг хамгийн сайхан будсан шилэн цонхнуудыг Телеграф агентлаг танилцууллаа.
-
2016 оны 11 сарын 25
Өмнөд Солонгосын прокурорын газар “Samsung’1 компанийн төв байранд болон Үндэсний тэтгэврийн санд нэгжлэг хийжээ. Энэ нь Ерөнхийлөгч Пак Кын Хэг тойрсон авлигын дуулианы холбоотой мөрдлөг шалгалтын нэг хэсэг аж.
-
2016 оны 11 сарын 25
Холбооны мөрдөх товчоо жүжигчин Брэд Питтийг хүүдээ харгис хатуу хандсан асуудалтай холбогдуулан ямар нэгэн хэрэг үүсгэхээс татгалзлаа.
-
2016 оны 11 сарын 25
Хятадад хүүхдүүдийг хөлсөлж, өдөрт 19 цагаар албадан ажиллуулж байсан хувцасны үйлдвэрийн эздийг баривчилжээ.
-
2016 оны 11 сарын 24
Thanksgiving day буюу Талархалын баярыг Нэгдсэн Улсад жил бүрийн 11 дүгээр сарын дөрөв дэх Пүрэв гарагт бүх нийтээрээ амарч тэмдэглэдэг. Энэ жилийн Талархалын баяр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр уламжлал ёсоор гэр бүлээрээ цуглаж, бие биендээ талархал илэрхийлж, дайлдаг өдөр юм. Энэ өдрийн баярын ширээний гол идээ нь цангис жимсний сүмсээр амталж шарсан цацагт хяруул байдаг ба хулууны бялуугаар даруулдаг юм.
-
2016 оны 11 сарын 24
Өмнөд Солонгосын Тэжон хотын цагдаагийн газраас 29-н настай Монгол залуу А-г дөрөв дэхь өдрөө эрэн сурвалжилж байгаа аж.
Тэрбээр 19-ний өдөр автомашин жолоодож байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэрэг үйлдэж цагдаагийн ажилтнуудад саатуулагдсан байна. Гэвч А нь Тэжон хотын цагдаагийн газрын түр саатуулах байранд хүргэгдэн очсон даруй автомашины зогсоол дээрээс цагдаагийн ажилтнуудын анхаарал сул байсныг далимдуулж, гартаа гавтайгаа зугатаасан байна.
Монгол залуу нь таксинд сууж Сөүл хотыг чиглэн явсан ба автомашин бүрийг шалгаж байсан шалгалтын цэг дөхөх үед, таксинаас мөнгөө төлөлгүй бууж зугатаасан байна.
Өөрөөр хэлбэл, цагдаагийн ажилтнууд Монгол залууг 2 дахь удаагаа алдсан бөгөөд түүнийг өнөөгийн байдлаар дөрөв дэхь хоногтоо эрэн сурвалжилж байгаа юм байна.
А нь Солонгос улсад хууль бусаар ажиллаж амьдардаг ба өнгөрсөн жилийн 11-р сард зам тээврийн осол гаргаж, Солонгос иргэнийг бэртээсэн хэрэг үйлджээ.
Тухайн үед хэргийн газар ажилласан Тэжон хотын цагдаагийн газрын ажилтнууд нь Монгол залуугийн биеийн байцаалтыг тодруулж, мэдүүлэг өгөх өдрийг мэдэгдэж гэрт нь буцаасан боловч, тэрээр өнөөг хүртэл мэдүүлэг өгөхөөс зайлсхийсээр байгаа юм.