Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцох үедээ Чилийн Гадаад харилцааны сайд Роберто Ампуэротой уулзжээ. Өнгөрсөн сарын 27-нд болсон энэ уулзалтаар сайд нар хоёр улсын иргэдийг харилцан визгүй зорчуулж байх асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. Ингэснээр монголчууд Чили улсад, чиличууд Монгол улсад 90 хоногийн турш визгүй зорчих боломж бүрдэж байгаа аж.
Уул уурхайн салбар голлосон эдийн засагтай хоёр улсын хувьд харилцан зорчигсдын тоо нэмэгдэх боломжтой тул ийнхүү шийджээ.