Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчид Хайлаар хотод зохион байгуулагдсан “Нэг бүс нэг зам” Монгол Хятад, , Орос гурван улсын эдийн засгийн форум, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцоод ирлээ.
Гурван улсын эдийн засаг, соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой энэхүү үзэсгэлэнд дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дэргэдэх “Сүхбаатарт үйлдвэрлэв” дэлгүүрийн хамт олон үндэсний хувцас, эсгий эдлэл, малгайгаар “Гэрэлт шонхор” ХХК хүнсний бүтээгдэхүүн /цай/, “Инару биомедикал” ХХК гоо сайхны бүтээгдэхүүн, “Хос бэхи” ХХК ноос ноолууран бүтээгдэхүүн, “Дуут урлан” ХХК алт мөнгөн эдлэлээр тус тус оролцож, бүтээгдэхүүнээ сурталчиллаа.
Мөн эдгээр аж ахуйн нэгжүүд зөвхөн үзэсгэлэн худалдаанд оролцоод зогсохгүй цаашид хамтран ажиллах шинэ түншүүдтэй болсон нь борлуулалтаа нэмэгдүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх боломжоо нээсэн чухал алхам болсон юм.