-
2016 оны 11 сарын 09
АНУ-ын Канзас мужид сонгуулийн санал хураалт хаагдахад хэдэн хором үлдээд байна. Тухайлбал орон нутгийн цагаар оройны 8.30 минутанд зүүн хэсгийн мужуудад санал хураалт дуусаж, хаагдах аж.
Яг одоогийн байдлаар Трамп 14 , Хилари 11 муж, хотод ялалтаа тэмдэглээд байна.
-
2016 оны 11 сарын 09
АНУ-д Ерөнхийлөг-чийн сонгуулийн санал хураалт өчигдөр эхэллээ. Анхны санал хураалт уламжлал ёсоор хамгийн түрүүнд Нью Хэмпшир мужийн Диксвилл Нотч тосгонд явагдаж, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон олонхийн санал авчээ. 10 хүрэхгүй сонгогчтой энэ засаг захиргааны нэгжийн насанд хүрсэн бүх иргэд нэг газар цуглаад хэнийг дэмжихээ шийддэг уламжлал өнгөрсөн зууны 60-аад оноос тогтсон юм байна. Цөөхөн сонгогчтой учраас дүн нь ч хамгийн түрүүнд гардаг аж. Энэ удаа ч ижил, санал авах хайрцгийг шалгах, саналын хуудас тоолох ажиллагаа ганцхан минутын дотор болж, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон ялжээ. Түүний төлөө дөрвөн сонгогч, Д.Трампын төлөө хоёр сонгогч саналаа өгсөн аж. Либертари намын нэр дэвшигч Гэри Жонсон нэг хүний дэмжлэг авчээ.
Х.Клинтон Гудзоны буланд хийх байсан галын шоугаа цуцалжээ
Филадельфид болсон Х.Клинтоны сонгуулийн сурталчилгааны хаалт эгээ л АНУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээж авч байгаа мэт болсон талаар хэвлэлүүд бичиж байна. Хаалтын ёслолд Ерөнхийлөгч Б.Обама хүрэлцэн очиж, Х.Клинтоны төлөө саналаа өгнө гэдгээ илэрхийлсэн аж. Дэмжигчдийнх нь дунд рок од Брюс Спрингстинээс гадна “Оскар”, Грэммийн шагналтнуудын бүхэл бүтэн чуулбар байсан гэнэ. Түүний сурталчилгааны хамгийн сүүлчийн видео ролик даваа, мягмар гаригт телевизүүдээр цацагдсан бөгөөд түүндээ зөвхөн улс төрийн үзэл бодлоороо биш, тогтолцоо, үнэт зүйлсийнхээ төлөө сонголтоо хийхийг уриалсан байжээ.
Өргөн уудам нутаг дэвсгэр, цагийн олон бүстэй учир сонгуулийн санал хураалт бүх мужид нэгэн зэрэг эхэлдэггүй нь АНУ-ын сонгуулийн нэг онцлог. Хамгийн түрүүнд санал өгөх мужуудын тоонд Флорида, Огайо, Хойд Каролина зэрэг маш чухал газрууд багтаж байгаа аж. Ажиглагчдын үзэж байгаагаар, дээрх гурван мужид ялж гэмээ нь Х.Клинтон Ерөнхийлөгч болох нь гарцаагүй гэнэ.Өрсөлдөгчид Нью-Йоркийн Манхэттэн дүүрэгт очин сонгуулийн үр дүнг хүлээдэг уламжлал 1944 оноос тогтжээ. Энэ үеэр хотын гудамжуудыг тэр чигт нь цагдаагийн хамгаалалтад авч, телевизийн шууд дамжуулалт хийх зорилгоор Таймс Скверийг ч чөлөөлдөг аж. Х.Клинтон сонгуулийн дүн сонссоныхоо дараа Гудзоны булангаас ёслолын буудлага хийх гэж байснаа цуцалжээ. Шар хэвлэлүүд үүнийг нь өлгөн авч “Ялалт байгуулна гэдэгтээ итгэхгүй байгаагийн шинж” хэмээн бичээд амжсан. Харин дэмжигчид нь “Өөр илүү гоё гэнэтийн бэлэг байгаа байх” гэж найдаж байгаа аж.
Ардчилсан намын бэлгэдлийн өнгө уг нь цэнхэр байдаг. Гэвч санал хураалтын үеэр цагаан болж өөрчлөгджээ. Цагаан нь XIX-XX зууны үед эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийн төлөө тэмцэгчдийн бэлгэдэл болсон өнгө юм байна. Тиймээс одоо санал хураах байр болгоны өмнө цагаан өнгийн хувцастай идэвхитнүүд флэш моб хийж, АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчийн төлөө саналаа өгөхийг уриалж байна.
Д.Трамп ялбалтансаг хүлээн авалт хийнэ
Д.Трампын хувьд, Манхэттэн дахь тансаг харшид нь баярын хүлээн авалтын бэлтгэл аль хэдийнэ эхэлсэн гэнэ. Тойрон хүрээлэгчдийнх нь ярьж байгаагаар нэр дэвшигч өөрөө ялалт байгуулах талаар ярихгүй, тааж хэлэхээс айж байгаа гэх. Гэсэн ч ялчих юм бол хажуу талынхаа зочид буудалд зөвхөн Д.Трампын л хийж чадах тансаг хүлээн авалтыг хийнэ гэдгээ амлаад амжжээ.
Сурталчилгааныхаа сүүлийн нэг хоногийг Д.Трамп улс орноо хөндлөн гулд явж өнгөрүүлсэн гэнэ. Таван мужид ажиллажээ. Очсон газар бүртээ “Энэ удаагийн сонгууль бол улс орныг авлигажсан улстөрчид удирдсаар байх уу, эсвэл ард түмэн засаглах уу гэдгийг шийдэх сонгууль байх болно” гэж ярьж явсан байна. Хамгийн сүүлийн сурталчилгааны видеондоо ч “Одоогийн удирдагчид бүгд авлигад идэгдсэн, Хиллари Клинтон ч адил” гэсэн үгс оруулжээ. Шоронд байвал зохих этгээд, зальтай эмэгтэй. Д.Трампыг дэмжигчид Х.Клинтоныг дээрх үгсээр зураглаж, сурталчилгаагаа хийж байна. Тэдний бодлоор бол Х.Клинтон Конгрессийг хуураад зогсохгүй сонгууль будлиантуулсан хэргээр шоронд суух ёстой нэгэн аж.
“Царцааны нүүдэл” АНУ-д ч байдаг
Санал хураалтын явцад латин америк гаралтай иргэд олноороо сонгуульд оролцож, дээд амжилт тогтоож байгаа нь Д.Трампыг дэмжигчдийн хардлагыг төрүүлсэн байна. Тухайлбал, Флоридад явагдсан санал хураалтад оролцсон испани гаралтай сонгогчдын тоо өмнөх сонгуулийнхаас бараг хоёр дахин илүү байжээ. Жоржиа, Хойд Каролина мужид ч ийм дүр зураг ажиглагдаж байгаа юм байна. Невада зэрэг хэд, хэдэн мужид латин америк гаралтай сонгогчид бараг 100 санал хураалтад оролцсон гэсэн мэдээлэл байна. Тэд бүгд Х.Клинтоныг дэмжсэн гэж үзэх үндэслэл байгаа юм. Мөн “царцаа” буюу өөр тойргийн сонгогчдыг зохион байгуулалттайгаар олноор нь шилжүүлж авчран санал өгүүлэх явдал их гарч байгаа аж.
Нью Йорк дахь сонгуулийн штабын ажилтан, Ардчилсан намын гишүүн Алан Шулькинаас энэ талаар тодруулсан бичлэг маш сонирхолтой. Бичлэгийг өнгөрсөн арванхоёрдугаар сард буюу Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах санал асуулгын үеэр хийсэн байсан юм. Сэтгүүлч А.Шулькин хоёрын яриа дараахь байдлаар өрнөжээ.
-Миний бодлоор санал хураалт маш хуудуутай болж байна. Зарим тойргуудад олон хүнийг нэгдсэн байдлаар хэсгийн хороод руу зөөж, санал өгүүлж байна. Санал авах байрны гадна хүмүүсийг бөөн, бөөнөөр нь л буулгаж байна.
-Тэдний бичиг баримтыг нь шалгадаггүй юм уу?
-Тэднээс бичиг баримт шаардах нь битгий хэл асуух ч хориотой байдаг.
-Юу асуух хориотой гэж вэ?
-Хүнээс бичиг баримтаа үзүүлэхийг шаардах хориотой.
-Яагаад?
-Хууль нь тийм юм.
Нам доторхи өрсөлдөөнийхөө үеэр ийм арга хэрэглэж байсан Ардчилагчид энэ удаа ч сурсан зангаа тавихгүй гэж Бүгд найрамдах намынхан үзэж байгаа учраас дэмжигчиддээ хандан, санал авах байрны орчимд жижүүрлэхийг хүсч байгаа аж.
-
2016 оны 11 сарын 08
БНХАУ-ын Шенжень хотын замын цагдаагийнхан өөрсдийн албан ёсны вэб хуудаст гэрлээ шилжүүлдэггүй жолооч нарт аян зарлан, хэрхэн тэмцэж буй талаар хуваалцжээ.
Албан ёсны мэдээлэлд гэрлээ шилжүүлээгүй жолоочийг 300 юанаар торгож, асаалттай их гэрлийн урдаас 60 секунд суулгаж байгаа гэжээ. Харин зарим вэб сайтын мэдээлж байгаагаар гэрлийн өмнө суухгүй байх боломжтой. Үүний тулд торгуулийн хэмжээг нэмж төлөх гэнэ.
Дээрх арга хэмжээг хоёр жилийн өмнө ч гэсэн хэрэгжүүлж байжээ. Гэхдээ тухайн үед өнөөдрийнх шиг хүчтэй тарж байсангүй. Сина мэдээллийн портал сайтын авсан судалгаагаар хүмүүсийн 90 хувь нь энэ арга хэмжээг зөв зүйл гэж үзсэн байна.
Сайтын сэтгэгдэл хэсэгт байгаа зарим мэдээллийг сонирхвол хугацааг бага биш үү гэж байгаа бол өөр нэгэн хэрэглэгч ийм жолооч нарыг амиа бодсон, муу жолооч гэж нэрлэсэн байна.
-
2016 оны 11 сарын 08
АНУ-ын Колорадо мужийн Литтлтон хотын иргэд зам засварын шинэ аргыг хараад ”элэг нь хөшиж” үхэхээ шахжээ. Зам засварын ажилчид автозамын хагарал, цууралтыг ариун цэврийн цаасаар ”чигжсэн” байна.
Хотын удирдлагууд хагарсан цоорсныг битумаар нөхөөд дээр нь ”амбагны” цаас дэвссэн гэдгээ тайлбарлажээ. Замын харыг ингэж цаасаар хучсанаар автомашины дугуй болон иргэдийн гутланд хал балгүй байх болно хэмээн учирласан байна.
-
2016 оны 11 сарын 08
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль өнөөдөр болно. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас тэрбумтан Доналд Трамп нар нэр дэвшиж байгаа билээ. Тэд кампанит ажлынхаа хүрээнд гурван удаа халз мэтгэлцэж экс тэргүүн хатагтайн ялалтаар төгссөн юм.
-
2016 оны 11 сарын 07
Хамгийн удаан ханилсан одод
-
2016 оны 11 сарын 07
Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Клинтоны зурагтай ариун цэврийн цаас АНУ-д маш сайн зарагдаж байна. Борлуулалтаараа өрсөлдөгч Д.Трампын зураг бүхий цааснаас илүү гарчээ.
Одоогоос гурван сарын өмнө буюу сонгуулийн кампанит ажил эхлэх үед БНН-ын нэр дэвшигч Д.Трампын зурагтай “00”-ын цаасны борлуулалт Х.Клинтоны зурагтайгаас зургаа дахин их борлогдож байсан гэнэ.
Гэвч долоо хоног бүр байдал өөрчлөгдсөөр одоо Х.Клинтоны зурагтайг хэрэглэгчид их авах болжээ.
Америкчууд Ерөнхийлөгчийн сонгуульдаа өндөр холбогдол өгдөг учир нэр дэвшигчдийн зурагтай элдэв янзын дурсгалын зүйлс сонгуулийн кампанит ажлын үеэр борлуулалт сайтай байдаг аж. Энэ жилийн хувьд Д.Трамп, Х.Клинтон нарын зурагтай дурсгалын зүйлс гэхээсээ илүү өргөн хэрэглээний бүтээгдэхүүн нь сайн зарагдаж байгаа юм байна.
Тэр дундаа “00”-ын цаас хэрэглэгчдийн анхаарлыг татаж, үйлдвэрчдийн орлогыг нэмэгдүүлэхээс гадна нэр дэвшигчдээ алдаршуулж байгаа ажээ.
Дашрамд дурьдахад, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хоёр нэр дэвшигчийн рейтинг сонгууль дөхөх тусам ойртож буй. Хэрэв энэ сарын 6-нд сонгууль явагдсан бол сонгогчдын 44 хувь нь Х.Клинтоныг, 40 хувь нь Д.Трампыг дэмжих байсан гэсэн судалгаа гарчээ.
-
2016 оны 11 сарын 07
Санкт Петербург хотноо уулзалт хэлэлцээр хийх гэж байна. Уулзалтаар ихэвчлэн эдийн засаг, худалдааны чиглэлийн асуудлыг хөндөж ярилцах юм байна. Энд манай улсын ашиг сонирхол ч хөндөгдөхөөр болсон байна. Тодруулбал, ОХУ манай улсын экспортын гол салбар болох хөдөө аж ахуй, хүнсний салбарт БНХАУ-ын зах зээлийг эзлэхийн төлөө бидэнтэй өрсөлдөх нь гарцаагүй болжээ. ОХУ- ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев уулзалт хэлэлцээрийн өмнө БНХАУ-ын “Global watch“ теле хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа хоёр улс худалдааны эргэлтээ 2020 он гэхэд одоо байгаагаас 2.5 дахин нэмэгдүүлж, 200 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ итгэл төгс мэдэгдсэн.
2015 онд 63 тэрбум, энэ оны эхний найман сард 40 тэрбум ам.доллар болж огцом буурчээ.
Хойд урд хөрш 10 жилийн өмнө худалдааны хэмжээгээ 100 тэрбум ам.долларт хүргэх зорилго тавьж байжээ. Улмаар 2014 онд энэ зорилгодоо бараг л хүрсэн аж. Гэвч 2015 онд 63 тэрбум, энэ оны эхний найман сард 40 тэрбум ам.доллар болж огцом буурчээ. Тиймээс хоёр тал хоёулаа бараа эргэлтийн хэмжээгээ нэмэгдүүлэх эрмэлзэл дүүрэн байна. 200 тэрбум ам.доллар гэдэг бага тоо биш. Тиймээс энэ хязгаарт хүргэхээр хоёр тал салбар бүрт бололцоогоо дайчлахаар болсон байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт өргөн боломж байгааг онцолж байгаа аж. Энэ салбарт Монгол, Казахстан, Тажикистан гэсэн улсуудтай өрсөлдөнө гэж тэрээр онцолсон байна. Хэдий бараа эргэлт жил дараалан буурсан ч ОХУ-ын хувьд БНХАУ нь худалдааны хамгийн гол хамтрагч хэвээр байна. Харин БНХАУ-ын хувьд ОХУ эхний 10-т ч багтахгүй байгаа юм. Урд хөрш 2015 онд АНУ (558.38 тэрбум ам.доллар), Япон (278.68), БНСУ (275,90) Тайвань (188,56) улстай хамгийн их худалдааг хийжээ.
-
2016 оны 11 сарын 07
Талийгаач тус хотын Сэйнэ Сэйнт Дэнист нөхрийнхөө хамт амьдардаг байсан гэдэг.
-
2016 оны 11 сарын 06
Хосын салсан шалтгаан өнөөг хүртэл тодорхойгүй байгаа ч Брэдийг гэр бүлээ хуурсан хэмээн ойрын эх сурвалжууд өгүүлж ба
-
2016 оны 11 сарын 06
Оросын урлаг соёлын 140 зүтгэлтнийг Украин улсад нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргасан гэж Дээд Радагийн депутат Ольга Черваковын асуултад Украины Аюулгүй байдлын албанаас албан ёсоор хариулжээ.
Энэ тухайг Дээд Радгийн депутат өөрийн Facebook хуудсандаа “Украины Аюулгүй байдлын алба оросын урлаг соёлын 140 хүнийг эх орондоо нэвтрэхийг хориглосон байна. Эдний 50 нь л гэхэд 2015 оны арванхоёрдугаар сараас өнөө хүрэл ийм хоригтой байгаа юм байна” гэж бичжээ.
Киев ийнхүү оросын урлаг соёлын зүтгэлтнүүдийг эх орондоо нэвтрүүлэхгүй гэж удаа дараа хориг тавьж байсан юм. Владимир Кучеренко, дуучин Олег Газманов, Иосиф Кобзон, Григорий Лепс, Николай Расторгуев, Валерия, жүжигчин Михаил Боярский, Михаил Пореченков, Сергей Безруков, Иван Охлобыстин болон оросын иргэн болсон Жерар Депардье нарыг ийн Украинд нэвтрэхийг хориглож байсан.
Үүний зэрэгцээ Украин оросун урлаг соёлын зүтгэлтнүүдийн цагаан жагсаалт гэгчийг гаргасан байдаг. Украины Соёлын яамны гаргасан энэ жагсаалтад хөгжимчин Андрей Макаревич, Земфира болон Юрий Шевчук, жүжигчин Лия Ахеджакова, Олег Басилашвили, Валентин Гафт, Андрей Мягков, Сергей Юрский, Наталья Фатеева болон Михаил Ефремов нарын 34 хүний нэр байдаг юм байна. Украин улсад нэвтрэх эрхтэй хүмүүс багтсан тухай энэ жагсаалтынхаа тухайд Украины Соёлын яам “Эх орныхоо төлөө, шударга ёсны төлөө хүн чанар гарган айлгүй үнэний талд зогсч байгаа учраас” гэсэн байна.
-
2016 оны 11 сарын 06
Playboy модел 29 настай Дани Матерс хэмээх эмэгтэй өөрийн цахим хуудсанд 70 настай нэгэн эмгэний усанд орж байгаа зураг тавьсан нь асуудалд оруулжээ. Түүний зурагт орсон хохирогч эмэгтэй шүүхэд хандсан тул Матерс зургаан сар хүртэл шоронд хоригдох, 1000 ”ногоон”-ы торгууль төлж магадгүй болоод байгаа аж. Энэ үйл явдал өнгөрсөн зургадугаар сард Лос-Анжелес хотод болсон юм.
-
2016 оны 11 сарын 06
Энэхүү эмэгтэйг Сара Жэйн Адамс гэдэг бөгөөд 61 настай. Тэрээр чимэг зүүлт, үнэт эдлэл, хувцас зардаг жижигхэн бизнес эрхэлдэг нэгэн юм. Инстаграм хуудсандаа 95 000 дагагчтай бөгөөд зарж буй зүйлээ сурталчлахын тулд өөрийн зургаа тавьжээ. Ингэснээр түүнд гэнэтийн бэлэг болсон байна. Инстаграм хуудсандаа өөрийн зургаа байршуулсанаар худалдан авагчдын тоо 2 дахин нэмэгдэж, өөрөө олны анхаарлыг татжээ.
-
2016 оны 11 сарын 05
Япон Мьянмарт 7.7 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ
-
2016 оны 11 сарын 05
Африкийн хамгийн ядуу буурай орны нэг Зимбабве улс албан ёсоор Хятад юаныг үндэстний мөнгөн тэмдэгтээр зарлалаа. Ингэснээр тэд Хятадаас зээлсэн 40 сая ам.долларын өрийг хүчингүй болгох тохиролцоонд хүрсэн байна. Зимбабве улсын төв банкны захирал Жон Мангудва Хятадын төв банктай хамтарч ажиллах асуудлаар хэлэлцээрийн ширээний ард сууна гэж мэдэгджээ.
-
2016 оны 11 сарын 05
Нөгөө ертөнцтэй харьцдаг зөнч франц охин Каедеэ Уберыг агуу зөнч Вангагийн хойд дүр хэмээн хэдэн жилийн өмнө тодруулсан билээ.
-
2016 оны 11 сарын 05
Хиллари Клинтонд итгэх итгэл өдөр ирэх тусам буурч байгаа талаар АНУ-ын хэвэл мэдээллийн хэрэгсэлээр шуугиж байна. Хэдхэн өдрийн дараа болох сонгуулийн санал хураалтанд Доналд Хиллариг гүйцэж, түрүүлэхийн тулд 270 санал нэмэж, авах шаардлагатай бөгөөд хэрэв энэ эрчээрээ зүтгэвэл өөрийн хүссэн байндаа ононх бүрэн боломжтой.
-
2016 оны 11 сарын 04
“Москва-2018” хөл бөмбөгийн ДАШТ-ний бэлэг тэмдгээр чонын дүрстэй лого шалгарчээ
-
2016 оны 11 сарын 04
Та хаа нэгтээ алган дээрээ хар цэгтэй хүнтэй таарвал нэн даруй цагдаа дуудаарай
-
2016 оны 11 сарын 03
Их Британийн Людо гэсэн хочтой муур Гиннессийн амжилтын номонд оржээ. Хоншоорноосоо, сүүлний үзүүр хүртэл 119 см урттай Людо, 2013 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн өмнөх амжилтын эзэн муурнаас ердөө л дөрөвхөн см богинохон гэнэ.
Стюарт Гиллингтон хэмээх сүртэй хочтой муурны урт 123 см байсан бөгөөд шинэ амжилтын эзний нэгэн адил мейн-кун үүлдрийн муур байсан аж.
Хамгийн урт муур Их Британийн Уэйкфилд хотод амьдран суудаг агаад муужгайн эзэгтэйн өгүүлснээр, урт биендээ түүртсэн залхуугийн туйл болсон амьтан гэнэ дээ.