Өсвөрийн Азийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн Мьянмар улсын Наи Пиа Тау хотод болж байна. Тус тэмцээнд Азийн 44 улсын 6 бүсээс шалгарсан эхний хоёр баг, өмнө болсон Азийн аварга шалгаруурах тэмцээний эхний гурван байранд шалгарсан баг болон зохион байгуулж байгаа орны баг гээд нийт 16 шилдэг баг орж байгаа аж.
Өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд орохын тулд манай эмэгтэй өсвөрийн шигшээ баг тамирчид Зүүн Өмнөд бүсийн тэмцээнд хоёрдугаар байр эзэлж, эрхээ авчээ.
Харин өчигдөр тэмцээний тоглолтын сугалаа явагдаж, манай баг тамирчид А хэсэгт Өмнөд Солонгос, Иран, Тайландын багтай тоглохоор таарчээ.
Б.Лхам