ОХУ-ын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 10-аас 12-ны өдрүүдэд Смоленск хотноо зохиогджээ.
Тус тэмцээний 50 кг-ын жинд Анжелика Ветошкина, 53 кг-д Стальвира Оршуш, 55 кг-д Любовь Сальникова, 57 кг-д Ольга Хорошавцева, 59 кг-д Вероника Чумикова, 62 кг-д Инна Тражукова, 65 кг-д Мария Кузнецова, 68 кг-д Анастасия Братчикова, 72 кг-д Татьяна Колесникова, 76 кг-д Екатерина Букина нар жин тус бүртээ аваргалж, аравдугаар сард Будапештэд болох ДАШТ-д оролцох тийзээ захиалжээ.
Түүнчлэн “Рио-2016” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Екатерина Букина улсын аваргадаа зургаа дахь удаагаа түрүүлсэн байна.
Б.Лхам