Дэлхийн амьдрах таатай орчин нөхцөлтэй улс орнуудын жагсаалтыг CNN онцолжээ. Хотуудын уг жагсаалтыг гаргахад тухайн улсын тогтвортой байдал, эрүүл мэнд, соёл, орчин нөхцөл, боловсрол, дэд бүтэц зэргийг үнэлэн гаргадаг байна.
Тэгвэл судалгаагаар Австралийн Мельбурн хот өмнө нь тэргүүлдэг байсан бол энэ онд дэлхийн амьдрахад таатай хотуудын жагсаалтын хоёрдугаарт оржээ.
Харин жагсаалтын гуравдугаарт Японы Осака хот гуравдугаарт бичигджээ. Судалгааны дүнгээр уг хотод гэмт хэргийн түвшин буурч, нийтийн тээврийн үйлчилгээ сайжирснаар өндөр үнэлгээ авсан байна.
Өнгөрсөн жил есдүгээрт эрэмбэлэгдэж байсан Финландын Хельсинк хот энэ жил хойшилсон бол жагсаалтын есдүгээрт Европын шилдэг хотод тооцогддог Копенгаген орсон байна. Түүнчлэн Калгари дөрөв, Ванкувер зургадугаар байр эзэлсэн аж. Харин Сирийн дайнд нэрвэгдсэн нийслэл Дамаск хот жагсаалтын хамгийн доод хэсэгт 30.7 оноотой байна.
Энэ оны хувьд дэлхийн нийт хүн амын амьжиргааны түвшин сайжирч өнгөрсөн онд 74.8% байсан бол энэ онд 75.7% болж өссөн байна.
Амьдрахад таатай орнуудыг жагсаавал:
1. Австри, Вена
2. Австрали, Мельбурн
3. Япон, Осака
4. Канад, Калгари
5. Австрали, Сидней
6. Канад, Ванкувер
7. Канад, Торонто
7. Япон, Токио
9. Дани, Копенгаген
10. Австрали, Адилейд
Б.Лхам