Хятадын төмөр зам энэ оны эхний хагас жилд төмөр замын бараа тээврийн хэмжээ 1,55 тэрбум тоннд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.5% хувьд нэмэгдэж, зорчигч тээврийн хэмжээ давхацсан тоогоор 1,59 тэрбум хүрч, өнгөрсөн оныхоос нэмэгджээ.
Зорчигч тээврийн хэмжээ сүүлийн гурван жил хамгийн сайн түвшинд хүрсэн гэж Хятадын төмөр замын ерөнхий компаниас мэдээлсэн байна. Өргөн нэр төрлийн барааны тээврийн хэмжээ цаашид өргөжих хандлагатай байгаа аж.
Б.Лхам