Италийн баруун хойд нутагт байрлах Genoa гүүр сүйрсэн тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл урьдчилсан байдлаар осолдсон хохирогчид 26-д хүрчээ. Түүнчлэн есөн хүн "улаан код" гэж тооцогддог эрүүл мэндийн ноцтой түвшинд байгаа аж.
Тус хотын захирагч Марко Букки хоёр өдрийг гашуудлын өдөр болгон зарласан байна. Үүний зэрэгцээ аврагчид шөнийн цагаар хайлтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөж байгаа талаар дурджээ. Гүүрийг 1967 онд барьж байсан ба 1182 метрийн урттай байна.
Б.Лхам