Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли хэд хоногийн өмнө эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрбээр сэтгэл гутралыг эмчилдэг сэтгэцийн эмнэлэгт хүргэгджээ. Өөрийгөө илүүдэл жинтэй гэж бодсон хэвээр байгаа аж.
Үүний улмаас тэрбээр 44 кг болтолоо турсан бөгөөд цаашид ч турах хүсэлтэй байгаа юм байна. Тус эмнэлэгт нэг бус удаагаа эмчлүүлж байгаа бөгөөд хоёр долоо хоног болох аж.
Мөн түүний дүр бүтээж буй “Малифесент” киноны хоёрдугаар ангийн зураг авалт зогссон байна.
Л.Сайнбаяр