Япон улсад өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн хэт халалт эхэлсэн билээ. Халуунаас болж эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тоо урьд жилүүдийнхээс давсан байна. Нийт 78 мянган хүн эмнэлэгт хандсан талаар Японы Гамшгийн менежментийн газар мэдээлжээ.
Японд хэт халалт үргэлжилсээр байгаа учир сургуулиудын амралтыг сунгах талаар ч яригдаж байгаа аж. Түүнчлэн эмнэлгүүд өндөр ачаалалтайгаар ажиллах болжээ. Японы Засгийн газрын зүгээс иргэддээ аль болох гадагш гарахгүй байж, шингэн юм сайн ууж, байнга сэрүүцүүлэгч хэрэглэхийг зөвлөсөн байна. Улмаар хэт халалт даамжирсаар гамшгийн хэмжээнд хүрээд байгаа аж.